Wednesday, January 9, 2013

Монголын эрх ашиг Эрүүгийн хуульд цогц шинэчлэл хийхийг шаардаж байна



Монголын эрх ашиг Эрүүгийн хуульд
цогц шинэчлэл хийхийг шаардаж байна    


Монгол Улсад шүүх эрх мэдлийн шинэчлэл явагдаж байна. Шинэчлэлийг төрийн бодлогын олон чухал баримт бичиг, хууль тогтоомжийн хүрээнд зохих ёсоор баталгаажуулж чадав. Энд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлж эхлэх цаг хугацааг хүлээж буй гээд аль аль нь хамаарч байгаа.      
Шүүх эрх мэдлийн шинэчлэл нь зөвхөн тухайн салбар дахь шинэчлэл бус төрийн эрх мэдлийн бусад салбарын шинэчлэлийг төдийгүй хамгийн чухал нь шүүхээс хэрэглэх хууль тогтоомжийн шинэчлэлийг эрчимтэй хийхийг бодитой шаардаж буй юм.     
Шүүхийн хувьд шүүхээс хэрэглэх хууль тогтоомжийн шинэчлэл нь нэн чухал асуудал байдаг тул юуны урьд Эрүүгийн хуулийн шинэчлэлийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлж байна.         

Манай Эрүүгийн хуульд социалист хэв маягийн үндсэн үзэл баримтлалын зарим шинж хэвээр хадгалагдсаар байгааг буюу шоронд удаан хугацаагаар хорихыг гол хэрэглүүр болгосон, шударга, энэрэнгүй, тэгш эрхийн зэрэг зарчим зарим талаар алдагдсан “харгис хууль” гэж үзэх тодорхой үндэслэлийн талаар эрдэмтэд, хуульчид, иргэд шүүмжлэн бичиж, ярьсаар буйд төрийн эрх баригч, бодлого тодорхойлогч эрхмүүд, улс төрийн голлох хүчнүүд анхаарлаа хандуулж, шинэчлэлийг даруй хийхийг шинэ цаг үе шаардсаар байна.                 
Монгол орон шоронжиж байна. Өнөөдөр шоронгийн тоо, тэнд ял эдэлж буй хүмүүсийн тоо, тэдний нас, хүйсийн байдал ямар байгааг бодитой мэдэх, мэдрэх ёстой. Дэлхийд хамгийн цөөхөн хүн амтай орнуудын нэг атлаа хамгийн их шоронжсон, ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнхийг сурч боловсрох, гэрлэх, хөдөлмөрлөх идэр насны залуус эзэлж байна. Хөгжингүй, ардчилсан орнуудад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан нийт ялын 80 хувийг хорихоос өөр төрлийн торгох ба бусад ял эзэлдэг байхад манайд нийт ялын 70 хувийг хорих ял эзэлдэг талаар судалгаа байна. Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр энэ онд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.6 хувиар, ял шийтгүүлэгчид 12.6 хувиар өссөн ба нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, 5.8 хувь албадан ажил хийлгэх, 12.5 хувь баривчлах ял, бусад ял 0.1 хувь.          
Гэмт хэргийн үндсэн гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, архидалт, хууль, эрх зүйн мэдлэг боловсролгүй байдал. Эдгээр шалтгаан нь мөн төрийн ба улс төрийн нам, бизнесийн хүрээн дэх аалзны тор мэт сүлжилдсэн авлигын тогтолцоот ужиг, буруу бодлоготой уялдаж холбогдоно. Монгол Улс авлигын индекс, хүний хөгжлийн үзүүлэлт, 1 хүнд ногдох орлогоороо дэлхийн олон орнуудын сүүл хэсэгт орж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр 1 хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт ордог эх оронтой Монголын цөөхөн ард түмэн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бүхэн бол бидний хувьд эмгэнэл бөгөөд Монголын эрх ашигт ноцтой харш үзэгдэл. Энэ бол Монголд клептокраци буюу авлига, хахуульд автагдсан засаг, олигархи бүлэглэл ноёрхох болсны нэг илэрхийлэл юм.               
Төрийн үүргийн хангалтгүй хэрэгжилт, буруу бодлогын золиос бол иргэд биш ээ. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, авлига, хээл хахуулийн эсрэг зөв бодлого явуулж чадаагүй, чадахгүй байгаа буюу хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж буй төр засгийн зүгээс гэмт хэргийн эсрэг Эрүүгийн харгис бодлого хэрэгжүүлж байгаа нь төрөөс иргэдийг өөрсдийн буруу бодлого, хэрэгжилтгүй үүргийн золиос болгож буй хэрэг буюу нэг ёсны дарангуйлал гэж үзэж болно.            
Төрөөс гэмт хэргийн үндсэн шалтгааныг бууруулах бүх талын үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй цагт гэмт хэрэг буурахгүй нь маргаангүй тул тэдгээр шалтгааны улмаас алдаж, эндсэн иргэдийг Эрүүгийн хуулийн харгис ялаар хатуу албадсаар байгаад ёс суртахуунтай иргэн болгоно, гэмт хэргийг багасгана гэвэл энэ нь дарангуйлагч засаг, дарангуйлагч үзэлтний утоп санаа. Хүчирхийлэлээс хүчирхийлэл улмаар зэрлэгжсэн, бүдүүлэг, ирээдүйгүй нийгэм цогцолно, яваандаа Улс орших, эс оршихуйн тухай асуудал үүсэхэд хүрнэ.   
 “Ард түмэн сайн, сайханы тухай хуурамч төсөөлөлд илбэдүүлээд голдуу өөрийн мөхөл рүүгээ тэмүүлдэг”, “Хүнийг номхон морины ногт, догшин морины чөдөр болгосон ч болно, хүнээс юу л бол юу шаардаж болно гэсэн төөрөгдөл хүн төрөлхтөний эсрэг олон гэмт хэргүүдийн үндэс болдог” гэсэн үгсийн гүн утгыг олон талаас нь эргэцүүлэхэд манай нийгмийн хүрээнд байгаа буюу болж буй бодит байдлаас зөрөх юм юу байна вэ?             
  Монгол Улс ардчилсан сонголт хийж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан л юм бол, энэ замаас эргэлт буцалтгүй гэдэгт эргэлзээ байхгүй л бол тухайн үнэт зүйлсийн утга агуулга, үзэл баримтлалын хүрээнд дэлхийн ардчилсан улс орны нийтлэг жишиг, хандлага, эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны ололтын дагуу Эрүүгийн хуульд цогц шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.  
Улс орнуудын эрх зүйн тогтолцоонд олон улсын эрх зүйн үүрэг, ач холбогдол улам бүр өсч, эрх  зүйн бүлүүд цэвэр биш холимог байдлаар нэвтэрч, улмаар ардчилсан буюу түгээмэл үнэт зүйлсийг хамгаалахад үр ашигтай, үр нөлөөтэй л бол эрх зүйн соёлыг зээлдэн нутагшуулах буюу рецепци хийх нь эрх зүйн хөгжлийн гол хандлага болж байгаа нь Эрүүгийн хуульд цогц шинэчлэл хийхийг зайлшгүй нөхцөлдүүлж байна.    
Эрүүгийн хуульд хийх цогц шинэчлэлийн хүрээнд дараах зарим санал байна.           
1.Ялын бодлогод эрс шинэчлэл хийх         
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах нийт ялын 77 хувийг хорих ял биш харин эсрэгээр хорихоос өөр төрлийн ялын хэлбэрүүд эзэлж байхаар ялын тогтолцоонд оновчтой зохицуулалт хийж,  шоронжуулах явдлыг эрс багасгах, хорих ял эдэлж байгаагүй хүмүүст хорих ял оногдуулах явдлыг аль болох хязгаарлаж, хорих ялыг дангаар бус харин албадан ажил хийлгэх, торгох болон бусад хөнгөн төрлийн ялыг сонгох байдлаар хослуулан тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүний тоог үлэмж өргөжүүлэх.  
Хятад улс нь дэлхийн хамгийн олон хүн амтай, эрүүгийн хууль нь социалист хэв маягийн шинжтэй атлаа ялын тогтолцоо нь хүмүүнлэг, иргэнлэг, ардчилсан шинжтэй аж. Тухайлбал : хяналт тавих буюу хэд хэдэн эрх чөлөөг нь 3 сараас 2 жил хүртэл хязгаарлах, 15 хоногоос 6 сар хүртэл баривчлах, 6 сараас 15 жил хүртэл хугацаатай хорих зэрэг ялыг сонгомол байдалтай хэрэглэдэг. Зөвхөн Хятад гэлтгүй бусад хөгжингүй орнуудад хорих ялын доод хугацаа багаас гадна хорихоос бусад төрлийн хөнгөн ялын эзлэх хувийн жин олонхи хувийг эзэлдэг, ялыг заавал сонгож хэрэглэх боломжтой байдлаар заадаг, онц ноцтой хэрэг л биш бол хорих ял аль болох оногдуулахгүй байх жишиг хандлага зонхилж байгааг судлаач, эрдэмтэд цохон тэмдэглэсэн байна.       
Ялын бодлогын энэрэнгүй, иргэнлэг, шударга, үр нөлөөтэй, улс, нийгмийн ашиг сонирхолд нийцсэн байх зэрэг ардчилсан үзэл баримтлалын агуулгын шинжид Чингис хааны “хэрэв миний овгийн (одоо цагт Монгол овгийн гэж ойлгож хэрэглэх) хэн нэг нь батлагдсан засгийг (хуулийг) зөрчвөл түүнд:
- үгээр зөвлөн ухуулсугай, хоёр дахь удаагаа зөрчвөл
- донгодсугай, гурван удаа зөрчвөл
- балжид хүнчирийн алс газар цөлсүгэй. Тэнд очоод эргэж ирэхдээ ухамсар болно биз ээ. Хэрэв үл засарвал дөнгөд хадаж,
- гянданд хорьсугай” гэсэн сургаалийг  хамаатуулж ойлгож болох юм.  
Өөрөөр хэлбэл, дахин давтан гэмт хэрэг үйлдэж засраагүй, эсхүл онц хүнд гэмт хэрэг л биш бол гэмт хэргийг анх удаа үйлдсэн этгээдийн хувьд хорих ялыг гол болгох бус өөр төрлийн хөнгөн ял оногдуулах буюу нийгмээс заавал тусгаарлахтай холбоогүй ялын хэлбэрүүдийг өргөн хэрэглэх гэсэн утга санаа агуулагдаж байгаа юм.  
Нийт ялд хорихоос өөр хөнгөн төрлийн ялын хэлбэрүүд дийлэнхий хувийг эзэлж байхаар шинэчлэлт хийх нь ардчилалын түгээмэл үнэт зүйлсийн утга агуулга, үзэл баримтлалын бодит хэрэгжилтийн илрэл болохоос гадна олон талын ач холбогдлыг нь давхар тооцох шаардлагатай. Тухайлбал: Нийгмээс заавал тусгаарлахгүйгээр засрах, ухамсарлах боломжийг анх тутам олгоно, залууст алдаандаа ухамсарлах боломжийг олгосноор тэдний ар гэрийн ахуй амьдралд үүсэх төрөл бүрийн ээдрээ, төвөгтэй, эмзэг олон асуудлуудаас урьдчилан сэргийлэхээс гадна хүн амын өсөлт, хөгжилт буюу Монголчууд олуулаа болох, залуус, залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих зэрэг нийгэм хамгаалалын чиглэлийн цогц бодлоготой нягт уялдана. Мөн эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой, бас хэмнэлттэй. Нөгөө талаас төрийн үүргийн хангалтгүй хэрэгжилт, буруу бодлогын золиос нь энгийн иргэд болох ёсгүйг болон хэт хатуурхах Эрүүгийн бодлого буюу шоронжуулахад чиглэгдсэн Эрүүгийн хууль нь иргэдээс шүүхэд итгэх итгэлийг бууруулж буй хүчин зүйлсийн нэг болж байгааг хатуу ухамсарлах нь зүйтэй. Уг чанартаа шүүхдээ биш хуулинд “асуудал” нь байгаа юм.  
2. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн төрөл, ангилалыг шинэчлэх, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг  нарийвчлах, ялын төрөл ба тохироог шинээр болон шинэчлэн оновчтой, зөв тогтоох
Эрүүгийн хуульд хийдэлтэй буюу засч, боловсронгуй болгох олон зүйл, заалтууд байгаа. Энд тэр бүгдийг авч үзэх боломжгүй, харин шоронжуулахад чиглэгдсэн зарим зөрчилтэй заалт, гэмт хэргийг  төлөөлүүлж авч үзэж болох юм.      
Улсын хэмжээнд танхайрах гэмт хэрэг тэр дотроо зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг  хамгийн их гардаг, 2011 онд танхайрах гэмт хэрэг 6.9 хувиар өссөн мэдээ байна. Гэтэл тухайн хэргийг үйлдсэн л бол зөвхөн олон жилийн хорих ял оногдуулж байгааг өөрчлөх. Хүйтэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэдгийг 181 дүгээр зүйлийн 181.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд оруулах, харин галт зэвсэг хэрэглэж танхайрсан бол гэдгийг 181.3-т зааснаар зүйлчлэх.   
Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсгийг энэ хуулийн 145.2, 145.3, 145.4-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол гэж өөрчлөн найруулах. Учир нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д гэмт хэргийн хохирлыг бага бус гэж буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байхаар заасан нь гэмт хэрэг үйлдсэн этгээд завших, ялын зорилго хангагдахгүй, үр нөлөөгүй байдал байдалд хүргэж байгаад малчин иргэд гомдолтой байдаг.   
Хэрэв гэмт этгээд бусдын 140.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлбал Эрүүгийн хариуцлага хүлээхгүй зөвхөн Захиргааны буюу 10.000 төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сөргөөр нөлөөлөх юм.    
            Хуулийн 145.3 дахь заалтаас…“хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан” гэдгийг хасах. Учир нь энэ бол хийсвэр шинжтэй, харин хулгайлсан эд зүйлсийнх нь хохирлын хэмжээгээр нь шийдвэрлэх, гэхдээ хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оновчтой ял оногдуулж шийдвэрлэх боломжтой.   
            Хуулийн 145.4 дахь заалтаас-энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэдгийг хасах. Учир нь нэгэнт тухайн хэрэгтээ шийтгүүлчихсэн байх тул ингэж заасан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн “эрүүгийн хуулийн шударга ёс”-ны зарчимтай зөрчилдөнө. Нөгөө талаас тухайлбал нэг этгээд өмнө нь бусдын 150.000 төгрөгийг булааж 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар буюу хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар бусдын 200.000 төгрөгийн 1 тооны адууг хулгайлсан гэвэл тухайн этгээдийг шууд 145.4-т зааснаар 10 жилээс дээш ял оноох нь шударга уу, харгис бус уу.   
Зөвхөн 145.4-т заасан бус өөр бусад бүх зүйл ангиудад…”ийм, тийм гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол гэж хүндрүүлэх, онц хүндрүүлэхээр заасан”-ыг бүгдийг нь хүчингүй болгох ёстой.     
Хуулийн 153 дугаар зүйлийг өөрчлөх. 153 дугаар зүйлийн 153.1-д “бага бус хэмжээний хохирол учруулсан бол” гэж, харин “үлэмж хэмжээний хохирол учруулсан бол” 153.2 –оор шийтгэх заалт шинээр заалт оруулах.   
3. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуульд тууштай хангах.  
Жирийн иргэн нь ял эдэлдэг, эрх мэдэлтэн, албан тушаалтнууд нь ял эдэлдэггүй, эсхүл тэдний эдлэх ял нь тэнгэр, газар мэт ялгамжтай байх нь шударга ёс, тэгш эрхийн зарчимд нийцэхгүй.    
Албан тушаалын буюу авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан  ялын байдлыг харахад гэмт хэргийн хөнгөн, хүндэвтэр ангилалд хамаарч байгаа нь  шударга бус явдал ба энэ нь иргэдийг нийгмийн гарал,  байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн   ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан хэлбэр мөн төдийгүй Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй болон бусад зарчмуудад нийцэхгүй байгааг анхаарах нь чухал байна. Чезаре Беккариагийн хэлснээр…нийгмийн дээд давхаргынхан, эрх баригчид гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэгдэхгүй үлдээд байвал харьяат иргэдийн шударга ёс, үүргийн мэдрэмж устаж үгүй болно. Албан тушаалын буюу авлига, хээл хахуулийн гэмт хэрэг нь улс, нийгэм, иргэдийн аюулгүй байдал, амьдрах эрхэд ноцтой аюул учруулахад хүргэдэг, жирийн иргэний үйлдсэн гэмт хэрэгтэй харьцуулашгүй ноцтой үр дагавартай, үйлдлийн арга, хэлбэрээрээ “сонгодог” гэмт хэрэгт тооцогдох учраас тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого хатуу байх ёстой.     
Мөн албан тушаалын эсрэг бөгөөд хохирлоор зүйлчлэгдэх гэмт хэргийн ихэнхид нь “зөвхөн үлэмж хэмжээний хохирол” учруулсан бол гэж заасан нь шударга ёс, тэгш эрхийн зарчмын ноцтой зөрчил болно. Энгийн иргэн 108.000 төгрөг хулгайлбал гэмт хэрэг, харин албан тушаалтан төсвийн хөрөнгө, мөнгөнөөс 108.000-аас 5 сая буюу үлэмж хэмжээ хүртэлх мөнгө, хөрөнгө хулгайлбал гэмт хэрэг биш байж болох уу.        
4. Гэмт хэрэгт шалгахгүй, шалгагдахгүй байх, Эрүүгийн хууль тойрч гарах, ял завшигдах боломжийг хаахын тулд гэмт хэргийн “түдгэлзүүлсэн хугацаа”-г хүндэтгэх болон хүндэтгэх бус ямар нэг шалтгаан үл тоочиж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд оруулж тооцохгүй байх зохицуулалтыг Эрүүгийн хуульд зааж өгөх    
Тэгэхгүй бол авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудын болон зарим хөнгөн, хүндэвтэр хэргийг ямар нэгэн байдлаар түдгэлзүүлж, эцэст нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог явдал байсаар л байна. Түдгэлзүүлэх гэдгийн цаана хууль зөрчсөн асуудлууд олон байдгийг иргэд, судлаач, хуульчид ярьж, бичиж, мэдээлсэн байдаг.  
5. Тэнсэгдсэн болон хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тухайн этгээд “захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдүүлнэ “ гэх бүх заалтыг хүчингүй болгох  
 Гэмт хэрэг, захиргааны зөрчил 2-ыг адилтгах ямар ч үндэслэлгүй, захиргааны зөрчил гаргасан гэж өмнө үйлдсэн гэмт хэргийнх нь ялыг эдлүүлэх шаардлагагүй бөгөөд хуульд заасан зарчимд нийцэхгүй юм. Гэтэл тухайн заалтаар хичнээн олон этгээдийг ял эдлүүлж байна. Захиргааны зөрчил гаргасан бол тухайн зөрчилд нь Эрүүгийнхээс бусад холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах, хэрэв тухайн этгээд гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн дагуу зохих ялаа эдлэх түүнчлэн тухайн этгээд шүүхийн шийдвэрийг үл биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцох хүртэл зохицуулалт байгаа тул Эрүүгийн хуулийн 61.5, 62.3, 63.2 зэрэг заалтуудыг хүчингүй болгох нь зохистой.          
6. Эрүүгийн хуулийн ихэнхи гэмт хэргийн хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан байдаг энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн гэх эсхүл тоочин заасан буюу “ийм тийм” гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол гэснийг бүгдийг хүчингүй болгох.     
Учир нь тухайн этгээд өмнө гэмт хэрэг үйлдэж тухайн хэрэгтээ ялаа эдэлсэн байдаг тул түүнийг дахин хүндрүүлэн заах нь нэг гэмт хэрэгт зөвхөн нэг удаа л шийтгүүлнэ гэсэн “шударга ёс”-ны зарчимтай зөрчилдсөн. Хэрэв хүчингүй болгохгүй бол нөгөө 10000 төгрөг хулгайлсан Ариунцэцэгийн гэх хэрэгтэй адил тохиолдлууд үүсч болно. Өмнө үйлдсэн хэрэгтээ ялтай байдалтай этгээдийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар ялыг хүндрүүлэх нөхцөл байдалтайд тооцохоос гадна түүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах зарчим байгаа.       
7. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах зохицуулалтыг  өөрчлөх    
Эрүүгийн хуулийн 551.1, 621.1-д заасан…хөнгөрүүлэн оногдуулах ялын доод хэмжээ гэснийг “дээд” хэмжээ гэж өөрчлөх эсхүл Эрүүгийн хуулийн 551.1-д заасан…доод хэмжээний 2/3-с хэтрэхгүй байна гэснийг ½-с хэтрэхгүй байна гэж өөрчлөх буюу 551.1, 621.1 зүйлүүдийг нэгтгэн 1 зүйл анги болгох.  
8. Уул уурхайн үйлдвэр эрчимтэй хөгжих эхлэл тавигдсантай холбоотойгоор аж ахуйн эсрэг, байгаль хамгаалах журмын эсрэг, эдийн засгийн зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинэчилж болон шинээр нэмж нарийвчлан тодорхойлж, боловсронгуй болгох.   
Улсын хэмжээнд 5000 орчим га талбай эвдрэлд орж нөхөн сэргээгдэхгүй болсон тоо баримт байна. Мөн уул, ус, газар шорооны төлөө тэмцэж буй иргэний хөдөлгөөнүүдийн хийсэн ажлууд, тавьж буй шаардлагыг бүх талаас нь бодитой судлах ёстой, тэр дотор анхаарч шийдвэрлэх олон асуудлууд байгаа. Энэ хүрээнд байгаль орчныг бохирдуулж, нөхөн сэргээхгүй байгаа хуулийн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг нэн даруй, оновчтой шийдвэрлэх.     
 Уул уурхайн салбарыг дагаж бусад ялангуяа банк, санхүү, эдийн засгийн зэрэг хүрээнд гарч байгаа гэмт хэргийн шинэ хэлбэрүүдийг оновчтой тодорхойлох, гэмт хэрэгт тооцох эсэх буюу нарийвчлан зохицуулах бодит шаардлага үүсч байна.        
Ардчилсан гэж үзэх үзэл баримтлал, үндсэн шинж, шалгуурын түвшинд Эрүүгийн хуулийг зайлшгүй өөрчлөх үндэслэл болох зарим асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийллээ.

Sunday, December 2, 2012

Төрийн шүүгч

ТӨРИЙН ШҮҮГЧ БАЙХЫН МӨН ЧАНАР

2011.11.11-ний өдрийн 11 цаг 11 минут

Хүн төрөлхтөний мянга мянган жилийн түүх бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөөх тэмцлийн түүх байж. Тухайн тэмцлийн үр дүнд Үндсэн хуульт ёс, төр, хууль, шүүх зэрэг үнэт зүйлс  бий болжээ.
Гэхдээ төрт ёсных нь үүсэл, уламжлал, сэтгэлгээ, төрийн засгийг  хэрэгжүүлэгчдийн хүсэл  зориг зэргээс шалтгаалан төр нь улс бүрт үүссэн үеэсээ хөгжлийн одоогийн түвшин хүртэлх хугацааны турш “засгийн эрх”-ийг хэрэгжүүлэх хэлбэр, дэглэмийн хувьд харилцан адилгүй байдаг тул тухайн улсад төрийн чухам ямар хэлбэр, дэглэм үйлчилж, хэрэгжиж байна вэ гэдгээс дээрх үнэт зүйлс бодит утгаараа хэрэгжих эсэх нь шууд хамааралтай байна.       
Шүүх, шүүгч нь төрийн хамт үүсэхдээ төрийн тусгай аппарат бүрэлдэж, төрийн механизм хөгжихийн хэрээр биеэ даасан байгууллага, албан тушаалтан болсон[1] байх боловч төрийнх нь хэлбэр, дэглэм ямар байгаагаас тухайн улсын шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, чиг үүрэг, мөн чанар нь ялгаатай байдлаар тодорхойлогдох юм.  
Монгол Улсын 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж үйлчлэх, хамгаалах болон төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зэрэг төрийн ардчилсан дэглэмийн үндсэн шинжид хамаарах үнэт зүйлсийг хуульчлан баталгаажуулсан тул “Төрийн шүүгч байхын мөн чанар”-ыг тухайн ардчилсан дэглэмийн хүрээнд нь тодотгож, үзэл бодлоо илэрхийлж байна.    
Төрийн шүүгч гэж хэн бэ? Ардчилсан улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ба  төрийн эрх мэдэл хуваарилах зарчим[2]-ын дагуу засгийн нэгдмэл эрхийг харилцан тэнцвэр, хяналттай (balances and checks) байх 3 салаанд хуваасны нэг нь шүүх эрх мэдэл, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүгч нь төрийн тэргүүнээс томилогддог, шүүгч хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлж Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг, тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц заавал биелэгдэх төрийн механизм үйлчилдэг гэсэн тодорхой үндэслэл, утга агуулгын хүрээнд шүүгчийг ”төрийн шүүгч” гэсэн нэршлээр ойлгож болох юм. 
Шүүгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр хуульд заасан журмын дагуу томилогдож, тангараг өргөсөн төрийн албан тушаалтан. Шүүгч гэж хэн болохыг эрдэмтэд янз бүрээр тодорхойлсон байдаг.   
Шүүгч нь иргэн ба нийгмийн ашиг сонирхлыг аливаа халдлагаас шүүн таслах ажиллагаа явуулах замаар хамгаалдаг, эрх зүйн тогтоосон дэг журмыг зөрчсөн этгээдэд төрийн албадлагын арга хэмжээ хэрэглэдэг төрийн шүүх эрх мэдлийн албан тушаалтан.[3] 
Шүүгч нь шүүх эрх мэдлийн биелэл болсон албан тушаалтан. Шүүгч нь шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдсон хуулиар олгосон бүрэн эрх эдэлж, мэргэжлийн түвшинд үүргээ гүйцэтгэнэ.[4]   
Шүүгч нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд заасан болзол шаардлагыг хангасан, аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх онцгой эрхийг хэрэгжүүлэхээр хуульд заасан үндэслэл  журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс томилогдон ажиллаж буй төрийн тусгай албан хаагч юм.[5] 
Шүүх эрх мэдэл гэж юу вэ? Хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч нь төр, мөн хохироогч нь ч төр байх бололцоотой учраас хүн төрөлхтөн өөрийнхөө эрх, эрх чөлөөг төрийн хүчнээс хамгаалах, баталгаажуулах талаар хийсэн дорвитой ололт бол төрийн эрх мэдлийг хуваарилах онолын тогтолцоог бий болгон, төрийн дээд хууль болох Үндсэн хуульдаа суулгаж, улмаар төрийн тогтолцоогоо түүний дагуу бүрдүүлсэн явдал.[6] 
Жам ёсны эрх чөлөөт тогтолцоонд төр ердөө 3 гол үүрэг гүйцэтгэнэ, үүний 1 нь шударга шүүхийн тогтолцоог бий болгох явдал[7], хууль тогтоохын дээд урлаг нь шүүх эрх мэдлийг л зөв зохион байгуулахад оршдог[8] гэсэн нь шүүх эрх мэдэл буюу шүүх нь нэг талаас түгээмэл үнэт зүйлс нөгөө талаас бусад түгээмэл үнэт зүйлсийн хамгаалагч, баталгаа мөн болохын илэрхийлэл юм.     
Манай улс 1992 оны Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваарилсан ба шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, шүүх гэдэгт “шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн” хамаардаг тул шүүх эрх мэдлийг бусад эрх мэдлээс ялгадаг үндсэн гол шинжүүдээс төрийн шүүгчийн мөн чанарыг тодорхойлох боломжтой юм. 
Шүүх эрх мэдэл нь “нэгдүгээрт, эрүү, иргэний хэрэг төдийгүй эрх зүйн бусад (бүх) маргааныг эцэслэн хянан шийдвэрлэх, хоёрдугаарт, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор гаднын хяналт тавьж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн эрх мэдлийн бие даасан салаа мөн“.[9] 
Шүүх нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа ба шүүх эрх мэдлийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу хэрэгжүүлдэг, байгуулагдах журам, эрхлэх үйл ажиллагааны төрөл, тэдгээрийг хэрэгжүүлэх онцлог шинж, журам, баримтлах зарчим, хэрэг маргааныг шийдвэрлэх онцгой бүрэн эрхээ Монгол Улсын нэрийн өмнөөс явуулж, хуулийн хүчин чадалтай шийдвэр гаргах зэрэг олон шинжээрээ хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс ялгардаг юм.
Төрийн шүүгч байхын мөн чанарт юу хамаарах вэ? Төрийн шүүгчийн мөн чанар нь зөвхөн ганцхан тодорхойлолтоор илэрхийлэх боломжгүй, олон цогц асуудлыг хамаарсан ойлголт. Шүүх эрх мэдэл, шүүх, шүүгч ба хэрэгжүүлэх бүрэн эрх, чиг үүрэг, зарчим бусад асуудлыг Үндсэн хууль, шүүхийн тухай болон холбогдох бусад хуульд хуульчилсан байдал, эрх зүйн онолын бүтээл зэрэгт тулгуурлан шүүгч байхын мөн чанарыг дараах байдлаар авч үзэж болно.
v  Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх буюу төрийн шүүгчээс өөр ямар ч байгууллага, албан тушаалтан иргэн хэн боловч хэрэгжүүлдэггүй.
v  Шүүгч нь төрийн тэргүүнээс хугацаагүй томилогддог, хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр шүүгч байх бүрэн эрхэд нь халдахыг хуулиар хориглосон байдаг. Манай улсад шүүгчийг төрийн тэргүүнээс томилж байсан хууль, эрх зүйн түүхэн уламжлал бий. Чингис хаан “Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай”[10] хэмээж улсын дээд заргач буюу шүүгчийг томилдог байжээ.[11]     
v  Шүүгчийн хараат бус байдал, халдашгүй байдлын баталгааг Үндсэн хууль, шүүхийн тухай болон бусад хуулиар баталгаажуулсан байдаг.   
v  Шүүгчийг хуулиас өөр хэн ч, юу ч захирахгүй, шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гагцхүү хууль, эрх зүйн хэм хэмжээ, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.
v  Эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны бүх төрлөөр шүүн таслах ажиллагааг[12] гагцхүү шүүгч хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ба ингэхдээ
v  Шүүгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэрэг маргааны нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, МОНГОЛ УЛСЫН нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг, тухайн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болмогц заавал биелэгддэг. 
v  Ардчилал, хүнийг эрх, эрх чөлөө бусад түгээмэл үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэх,  нийгэмд хууль, эрх зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох чиг үүрэгтэй, энэ нь шүүгчээс шүүн таслах ажиллагааг хуульд захирагдаж, хэнээс ч юунаас ч хараат бусаар хэрэгжүүлж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргаснаар биелэлээ олдог. Энэ утгаараа
v  Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх буюу шүүгч нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болохыг хуульчилсан.
v  Шүүгчийн үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр нь иргэдийн хууль, эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэх, хууль дээдлэх үүргээ биелүүлэхэд нөлөөлдөг.
v  Эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль, эрх зүйг хөгжүүлэхэд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүх буюу шүүгчдийн оролцоо, чиг үүрэг чухал нөлөө үзүүлдэг.  
Ардчилсан, эрх зүйт төр нь хүний эрх, эрх чөлөөг аливаа дур зоргоос тууштай хамгаалдаг, хуулийг дээдэлдэг, иргэний нийгмийн хяналтад байдаг, ард түмний мэдэлд байдаг засгийн нэгдмэл эрхийг төрийн аль нэг байгууллага хяналтгүйгээр төвлөрүүлэх боломжийг хязгаарлахын тулд 3 салаанд хуваарилсан зэрэг үндсэн шинжийг агуулдаг учир хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн шийдвэр, үйлдэл, үйл ажиллагаа бүр “шүүх эрх мэдэл”-ийн бүрэн хяналтад байдаг, байх ёстой гэсэн утгаараа шүүх нь ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалах үндсэн баталгаа буюу эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй.
Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй.  Шүүх, шүүгч бүр хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянахаас гадна хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлд тулгуурлан хуулийг эрх зүйт ёсны зарчим, онолын үүднээс тайлбарлаж хуулийг зөв хэрэглэх үндэслэлийг хангадаг. Судлаач Юрген Харбихын бичсэн[13]-ээр“ Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь тухайн тохиолдлыг зохицуулахаас гадна нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн практик тогтоох, тухайн заалтыг тодруулах ач холбогдолтой, мөн эрх зүйн онол ба эрх зүйн практик хоорондын уялдаа холбоо, эрх зүйн байнгын амьд хөгжлийг хангахад хэрэгцээтэй байдаг.” Эдгээр үндэслэлээс үзэхэд Үндсэн хуулийн, эрүүгийн, иргэний, захиргааны зэрэг хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд, хуулийг тайлбарласан УДШ-ийн шийдвэр зэрэг нь хуулийг боловсронгуй болгох, эрх зүйг хөгжүүлэхэд чухал хэрэглэгдэхүүн болдог юм.         
Төрийн шүүгчийн мөн чанар шүүгчээс юу шаардах вэ? Төрийн шүүгч байхын гол шалгуур юу вэ? Ардчилсан ёс, шударга ёс…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.[14] Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах нь шүүх эрх мэдлийн мөн чанар, гол онцлог, шударга ёс, шүүгчийн статусын амин сүнсийг илэрхийлсэн Үндсэн хуулийн зарчим юм.[15]
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд баримтлагдах дээрх түгээмэл зарчмын утга агуулга нь шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн алив нөлөөлөл, шахалтгүйгээр, хууль, шударга ёсыг чанд сахиж, өөрийн дотоод итгэл-[16]д тулгуурлан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргах үйл явцыг хангахад оршино. 
“Шударга ёс”, “хууль дээдлэх ёс” хоёр нь нийгмийн ач холбогдол, үнэт зүйлсийн хувьд салшгүй зарчмууд бөгөөд тэдгээрийг хамгаалах хүчит хэрэглүүр нь хараат бус, шударга, эрх мэдэл бүхий шүүх мөн. Нийгмийн шударга ёсгүйгээр шударга хууль төрөхгүй, шударга шүүхгүйгээр уг хууль хамгаалагдахгүй.[17]   
  Франц Улсын Үндсэн хууль[18]-ийн 64 дүгээр зүйл : Ерөнхийлөгч нь шүүх эрх мэдлийн баталгаа байна. 66 дугаар зүйл : Хэнийг ч дур мэдэн хязгаарлахгүй байх. Шүүх эрх мэдэл нь хүний эрх чөлөөг хадгалагчийн хувьд хуульд заасан нөхцлийн дагуу энэ зарчмыг баримтлах явдлыг хангана. Польш Улсын Үндсэн хууль[19]-ийн 173 дугаар зүйлд : Шүүх…нь бусад засаглалаас хараат бус, бие даасан засаглал мөн. 178 дугаар зүйлийн 178.1-д : Шүүгчид өөрийн засаглалаа эрхлэн явуулахдаа хараат бус байж, зөвхөн Үндсэн хууль болон бусад хуульд захирагдана. ОХУ-ын Үндсэн хууль[20]-ийн 118 дугаар зүйл: Шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ. 119 дүгээр зүйл : Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан, ОХУ-ын 25 насанд хүрсэн иргэн шүүгчид нэр дэвшинэ. 120 дугаар зүйлийн 1-д : Шүүгч хараат бус байж, Үндсэн хууль, бусад хуульд захирагдана. Герман Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар…шүүгч зөвхөн хууль болон шударга ёсыг мөрдлөг болгоно. АНУ-ын Үндсэн хууль[21]-ийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт…Дээд болон  доод шатны шүүгчид зан төлөвийн хувьд үлгэр жишээч баймааж л албан тушаалдаа байна…Шүүх засаглал нь…аливаа хэргийн тухайд хууль болон шударга ёсны дагуу хэрэгжинэ…гэж зааснаас өөр шүүгч болохын тулд хангасан байх тодорхой шалгуургүй байх боловч хууль, эрх зүйн мэдлэгээс гадна анализ хийх ба харилцааны өндөр чанар, шүүгч болох хэмжээний туршлага хуримтлуулсан, мэргэжлийн чадвартай гэх нэр хүнд олсон, доод тал нь 10-с доошгүй жил хуульчаар ажилласан, насны хувьд 40-с доошгүй байх зэрэг албан бус шалгуур практикт жишиг болж тогтжээ. Япон Улсын Үндсэн хууль[22]-ийн 76 дугаар зүйлд : Шүүгч бүр өөрийн дотоод итгэлээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус байх бөгөөд зөвхөн Үндсэн хууль болон бусад хуульд захирагдана гэж тус тус заажээ. Япон улсад шүүгч болох хуульчид тусгай сургалт төгсөхөөс гадна 10 жил туслах шүүгч, хуульчаар ажиллах, Өмнөд Солонгос улсад хуулийн сургуулийн бакалавраас дээш зэрэгтэй төгссөн, 10-с дээш жил хуульчаар ажилласан туршлагатай байх шаардлага бас тавигддаг аж.
Шүүгчийн баримтлах хууль дээдлэх, шударга ёсны хос зарчим нь “шүүгчдийн нүдэнд цаг ямагт шударга ёс л харагдаж байх ёстой” гэсэн Ромын Дегистын заалт, “шүүхэд хандана гэдэг бол шударга ёсонд хандана гэсэн үг”, “шүүгч бол ярьдаг хууль, хууль бол ярьдаггүй шүүгч”, “ хууль бол төр баригчийн эзэн, төр баригчид тэдгээрийн боол”, “шударга ёс нь хуулийг хууран мэхлэлтийн хөдөлгүүр болгож ашиглахыг зөвшөөрөхгүй”, “шударга ёс бол төр, ард түмний алтан гагнаас”, “шударга хүний ёс суртахуун хуулийг бүрнээ орлоно” гэх зэрэг эрх зүйн утга төгөлдөр үгсийн бодит илэрхийлэл ба хүн төрөлхтөний бүтээсэн түгээмэл үнэт зүйлсийн биелэл болж улс орны Үндсэн хуульд баталгаажсан байх тул тухайн зарчмуудын мөн чанар, утга агуулгаас Ардчилсан улс орон, тухайн орны ард түмнээс шүүх эрх мэдэл, шүүгч нарт ямар их итгэл, найдвар, эрх хэмжээ, хариуцлага хүлээлгэсэн байдгийг ухамсарлах нь шүүгч нарын үүрэг болох юм.  
Шүүгч хараат бус байдлаа алдвал зөвхөн “хуулийн засаг төдийгүй бүгд найрамдах улсын ардчилалд аюул учрах”-ыг А.Токвиль, “шударга ёс алдагдвал хүмүүсийн амьдрал утга учиргүй  болох”-ыг И.Кант, хууль дүрмийг чанд сахихгүй бол төрт улс бутран сарнихыг Чингис хаан онцлон сануулсан байдаг. Мөн хэрэв тухайн оронд хууль, шүүхийн тогтолцоо нь үр ашиггүй байгаа бол, шударга ёс хэрэгжиж чадахгүй байгаа бол нийт хөрөнгө оруулалтын 20%-ийг цааш үргээж, ажлын байрыг 20%-иар бууруулдаг[23], сайн хууль, шударга шүүхийн тогтолцоо үйлчилдэг улс орны нэг хүнд ногдох орлого 1.9 хувиар өсдөг болохыг судалгаа харуулсан, харин шударга бус шүүхтэй байх нь улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн ёс суртахуун, ард иргэдийн амьдрал ахуйд шууд сөргөөр нөлөөлдөг байна.[24] 
Иймд шүүгч нь мэргэжлийн өргөн мэдлэг, мэргэшсэн чанар, өндөр ур чадвар, баялаг туршлага, ёс зүйн эрхэм чанаруудыг бүрэн эзэмшсэн, ардчилсан нийгмийн түгээмэл үнэт зүйлс, тэдгээрийн үнэ цэнэ, утга агуулгыг өөрийн итгэл үнэмшил болгосон байх нь нэн тэргүүний зайлшгүй шаардлага юм.
Манай улсын Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчид хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, 35 насанд хүрсэн, бусад шүүхийн шүүгчийн хувьд хууль зүйн дээд боловсролтой, 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, 25 насанд хүрсэн байхаас гадна тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх гэсэн “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага” бас тавигдана.
Шүүгч нь шилдэг хуульч төдийгүй шулуун шударга, голч, ноён нуруутай, энэрэнгүй, нинжин сэтгэлтэй, зарчимч, зоримог зан чанартай, хэвшмэл бус сэтгэлгээтэй, өндөр ёс суртахуунтай, нийгмийн хөгжлийн хандлагыг зөв мэдрэх чадвартай байх учиртай.[25]
Мэргэжлийн чиг үүрэг нь шүүгчээс асар их чадвар, бүтээлч боломж, сэтгэлийн тэнхээ болон оюуны өндөр чадамж, өөртөө болон өрөөл бусдад хандах зөв хандлага, үүргээ ухамсарлах чадвар…зэрэг олон зүйл шаарддаг.[26]
 Шүүгч онолын өндөр мэдлэгтэй, хууль хэрэглэх сайн чадвар эзэмшсэн, хуулийн логикийг ойлгодог, хууль зүйн аналитик сэтгэлгээгээ хөгжүүлсэн байх нь мэргэшсэн, ёс зүйтэй, шударга ёсонд үйлчлэхийн үндэс.[27] Шүүгч нь үл мэдэхээс, орчны хууль бус нөлөөлөлөөс, шударга бус явдлаас, аймхай хулчгар байдлаас, дотоод итгэлийнхээ өмнө тус тус чөлөөлөгдсөн байх[28] ёстой.  
Шүүгчид төвийг сахих зарчмын дагуу ажиллах ёстой бөгөөд тэдний улс төрийн үзэл бодол, ашиг сонирхол мэргэжлийн үйл ажиллагаанд нь нөлөөлөх учиргүй.[29]
Шүүгч хүн анхааралтай сонсдог, ухаантай хариулдаг, зөв дэнсэлж хараат бус шийдвэр гаргадаг байх ёстой.[30]
Шүүхийн байгууллагын хараат бус байдлын үндсэн зарчмууд хэмээх баримт бичигт[31] : шүүгч ёс суртахууны өндөр чанартай, эрх зүйн салбарын шаардлага хангахуйц мэргэшлийн бэлтгэлтэй, шүүн таслах ажиллагаа явуулах авъяас чадвартай байхыг тусгажээ.   
Шүүгч нь эрх зүйн гүнзгий мэдлэг, амьдралын баялаг туршлага, шударга үнэний төлөө зүтгэх,  ихэс дээдсийн өмнө үл бөхөлзөх, аливаа асуудалд голч, шударга хандах чиг хандлага, шинэ соргог мэдлэг, мэдээлэл олохын төлөөх зан чанартай байх…төрийн түмэн нүд буюу олон түмний хараа хяналтад байнга байдгаа цаг ямагт санах, улс төрийн болон бусад нөлөөлөлд үл автах, атаа жөтөө, гүжир гүтгэлэг, хорон санаанаас ангид байх нь нэн чухал. Эдгээрийг эс хангаж байвал тухай бүр цэвэрлэхгүй бол эрүүл ухаан хордоно, шүүхийг шударга болгоход саад учруулах болно.[32]    
Шүүгч нь төрийн хүмүүнд зуршмал байх : 1.бусдын зовлонг биед эргэцүүлэх, 2.буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах, 3. булт хүнийг өргөн хүндэлж, хичээнгүйлэх, 4.бодох шинжих, бодлого ухааныг нарийвчлах, 5.буцах, булгихыг үхэвч үл үйлдэх, 6. бузар ужидад согтууран үл живэх, 7.бусдын эдэд ховдоглон үл горилох, 8.буруугаа эргэцүүлэн, ичих, эмээхийг мэдэх, 9.бусцарыг засахад зориг үл шантрах[33] эдгээр ёсыг ямагт бүрдүүлж чадсан байх хийгээд ажил хэрэг, хувийн зан чанар, ахуй байдал дээр гажуудуулахгүйгээр эрхэмлэн сахих чадвар, мэдрэмжтэй байх нь төрийн шүүгчид тавигдах шаардлага, төрийн шүүгч байхын шалгуурт нэгэн зэрэг хамаарах юм.   
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын хууль зүйн, эдийн засгийн зэрэг бүх баталгааг төр зайлшгүй хангах ёстой, гэхдээ тухайн баталгаанууд зохих ёсоор хангагдаагүй гэх асуудал нь шүүгч бусдаас хараат байдалд орох, хууль, шударга ёсонд захирагдаагүй явдлыг зөвтгөн цагаатгах үндэслэл болдоггүй тул шүүгч хараат бус байх, хууль, шударга ёсонд захирагдаж чадаж буй эсэх нь шүүгчийн хууль, эрх зүйн ухамсар, мэдлэг, мэргэшил, сэтгэлгээ, цэвэр оюун ухаан, дотоод итгэл, өөрийгөө хянах, удирдах чадвараас шууд хамааралтай. Үүнийг шүүгчийн хараат бус байдлын “оюун санааны баталгаа” гэж ойлгож болох ба энэ нь хуулиар тогтоож болох өөр бусад бүх баталгаанаас ямагт илүү эрхэм чухал юм. Төр үүргийн дагуу шүүгчийн хараат бус,  шүүхийн бие даасан байдлын баталгааг хангах болон бусад байдлаар шүүхэд шинэчлэл хийсэн байлаа ч шүүгчид оюун санааны баталгаагаа хангаж чадаагүй, сэтгэлгээ, арга барилын хувьд шинэчлэгдээгүй бол юу болох вэ? Учир иймээс шүүгч нь хууль, шударга ёсыг өөрийн зүрх мэт сэтгэж түүнд захирагдах, харин  хууль бус, шударга бус аливаа явдлаас өөрөө өөрийгөө дотоод оюун ухаандаа чөлөөлсөн байх шаардлагатай. Энэ бол шүүгчийн оюун санааны баталгааны үндсэн агуулга, төрийн шүүгч байхын гол шалгуурт хамаарах юм. Хүний оюун ухаан, уураг тархи нь саажилт бусад өвчнөөр өвчилсөн бол яах вэ? Хүний зүрх зогсвол яах билээ? Хүн бүр өөрөө өөртөө шударга бусаар харьцдаггүй шиг шүүгчид оюун санааны баталгааг гагцхүү өөрөө өөртөө заавал төлөвшүүлсэн байхыг гүнээ ухамсарлах ёстой юм.     
Шүүгч нь шинэ цаг үеийн шаардлагыг хангахуйцаар мэргэжлийн мэдлэг, мэргэшил, ёс зүй, сахилга, ур чадвар, туршлагаа улам бүр дээшлүүлэхийг чухалчлах, улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад орчин, эрх зүйн салбарын хөгжлийн бодит шаардлагыг мэдрэх, тухайн шаардлага, чиг хандлагад сэтгэлгээ, арга барилаа нийцүүлэн шинэчлэх, төгөлдөржүүлэх нь зүй ёсны шаардлага болж  байна.
Анхаарах ямар асуудал байна вэ? Хууль тогтоомжийн хөгжлийн хандлага нь байнга боловсронгуй болж байх үйл явц учраас шүүхэд өөрчлөлт, шинэчлэл хууль, эрх зүйн хүрээнд хийгдсэн, бас үргэлжлэн явагдаж байна.    
Шүүхийн статистик, мэдээлэл, судлаачдын шинжлэн судалж, дүгнэсэн байдлаас үзэхэд Дээд шатны шүүхээр хянагдсан шүүхийн шийдвэрийн өөрчлөгдөж, хүчингүй болж буй хувь хэмжээ буурахгүй, шүүн таслах ажиллагааны чанар, үр дүнд төдийлөн ахиц гарахгүй байгаа нь анхаарах гол асуудал юм.
Анхаарах асуудлыг дараах чиглэлээр авч үзэж байна :  
ü  шүүгчид хууль, эрх зүйн хэм хэмжээг эрх зүйн онол, зарчмын үндсэн дээр зөв тайлбарлаж, хуулийг зөв хэрэглэхэд байнга анхаарч, хууль, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын зэрэг чиглэлд гарч буй шинэ үзэл, хандлагын дагуу мэдлэг, ур чадвар, туршлага, арга барил, соёл, сэтгэлгээг шинэчлэхэд хүчин чармайлт гаргах ;
ü  ардчилсан нийгмийн түгээмэл үнэт зүйлс, тэдгээрийн үнэ цэнэ, утга агуулгыг өөрийн итгэл үнэмшил болгосон байх;
ü  шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хууль, эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэй, хэнд ч итгэл үнэмшил төрөхөөр чадварлаг, бүрэн, зөв гаргах, гаргасан шийдвэрээ зөв тайлбарлан ойлгуулах; Энэ нь шүүх, шүүгчийн ил тод, нээлттэй байдлын илэрхийлэл болдог.     
ü  шүүх, шүүгч нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх, дэмжлэг хүлээхэд бүх үйл ажиллагаагаа чиглүүлэх, хуулийн дагуу нууцад хамаарахаас бусад мэдээллийг түгээх, нээлттэй байлгах;
ü  шүүгчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ шүүгчийн хараат бус байдлыг бүх талаар бодитой хангах;
ü  шүүгчийг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, сэлгэн ажиллуулах бодлого, шалгуур, механизмыг оновчтой бий болгон хуульчилж, мөрдөх; Энд шүүгчдийн хооронд хот, хөдөөгийн ялгааг гаргах ёсгүй ба өндөр боловсролтой шилдэг боловсон хүчнийг зөвхөн нийслэлд төдийгүй орон нутгийн бүх салбарт шинээр болон сэлгэн ажиллуулах, оновчтой байршуулах нь шүүхийн шинэтгэлийн гол чиглэлд хамаарах ба энэ нь шинэ цаг үеийн бодит шаардлага болж байгааг анхаарах.           
ü  шүүхийн шүүгчдэд тавих болзол, шалгуурыг бусад орны туршлагыг харгалзан нарийвчлах;  
ü  шүүгч нарыг маргааны төрлөөр төрөлжүүлж, мэргэшүүлэх;
ü  шүүгч нарын ажлын ачааллыг зохистой болгох, орон тоо, бусад арга замыг оновчтой бүрдүүлж, хэрэгжүүлэх;
ü  шүүхийн дотоод хяналтын механизмыг боловсронгуй болгох; Шүүгчийн сахилга, хариуцлагыг ухамсарлуулах, шүүн таслах ажиллагааны бүтээмж, үр нөлөөг дээшлүүлэх, мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэгт шүүхийн хараат бус хяналтын механизм чухал юм.
ü  шүүгч болон бусад хуульчдыг бэлтгэх эрх зүйн боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;
ü  шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч болон мөрдөн байцаах байгууллагуудын тогтолцоо, боловсон хүчний чадавхи, үйл ажиллагаанд ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон бусад түгээмэл үнэт зүйлсийг бодитой хамгаалж үйлчлэх үндэслэлийн дагуу эрс шинэчлэл хийх;
ü  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бүрэн, бодитой биелэгддэг байхад онцгой анхаарч, шийдвэр гүйцэтгэх тогтолцоо, хуулийн хэрэгжилт, хяналтын механизмыг боловсронгуй болгох;
ü  иргэдэд хууль дээдлэх үзлийг баттай төлөвшүүлэх, тэдний хуулийн мэдлэг, ухамсарыг улам бүр гэгээрүүлэхэд хууль хэрэгжүүлэх байгууллагын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх;
Иргэдэд хууль, эрх зүйн шинэ мэдлэг олгож, үзэл, сэтгэлгээг нь хөгжүүлж, төлөвшүүлэхгүй бол хууль биелэгдэхгүй бөгөөд нийгмийн амьдралд үл нийцэх буюу үйлчлэх хүчин чадлаа олж үйлчлэхгүй төдийгүй хууль нь хүний эрхэд тулгуурлаж, нийгмийн амьдралын бодит шаардлагад үндэслэгдсэн байх эрх зүйт шинжээ алддаг.     
ü  шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд улс төрийн болон зохисгүй байдлаар нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх явдлыг таслан зогсоох;
Шүүхийн шийдвэр  гараагүй, гарсан ч дээд шатны шүүхээр эцэслэгдэн хянагдаагүй эсхүл шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгчид рүү хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн болон төрийн бус нийт байгууллага, албан тушаалтаны зүгээс улс төрийн аргаар, зүй бусаар нөлөөлөх, гүтгэхэд чиглэгдсэн аливаа оролдлогыг гаргахгүй байхыг хууль, ёс зүйн хувьд нь хориглож, зөрчсөн тухай бүр хариуцлага тооцох оновчтой механизмыг бий болгох. Энэ нь хууль, эрх зүйг үгүйсгэх хандлага дэлгэрэхээс урьдчилан сэргийлж, хууль, эрх зүйг дээдлэх, төрийн эрх мэдлийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.   
Шинэ зуун, даяаршил болон эрх зүй, эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын зэрэг улс орны бүхий л салбар хүрээг хамарсан хөгжил дэвшилт, шинэ үзэл, сэтгэлгээ, хандлагын дагуу Монголын шүүгчид хууль, шударга ёсны өмнө хүлээсэн онцгой бүрэн эрх, өндөр үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, нэр төртэй хэрэгжүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүх ба шүүгчийн нэр хүнд, мөн чанарыг хадгалах, хамгаалахын төлөө тасралтгүй суралцах, шинийг санаачлах, хичээн зүтгэх, хөгжих, хийж бүтээх шаардлагатай болоод байна. 
Шүүх эрх мэдэл буюу төрийн шүүгч нь төрийн зүрх мөнхөд энх цохилж, төрийн уураг тархи мөнхөд саруул сэтгэж байхын үндсийн үндэс болой.    





[1] Ñ.Íàðàíãýðýë. Ìîíãîëûí áà Äýëõèéí ýðõ ç¿éí òîãòîëöîî. ÓÁ., 2001. 143-ð òàë 
[2] Ø.Ë.Ìîíòåñêüåãèéí áîëîâñðóóëñàí îíîë áà 2008 îíä Ìîíãîëîîð  îð÷óóëàãäñàí “Õóóëèéí àìèí ñ¿íñ” á¿òýýëýýñ ¿çíý ¿¿.
[3] Ñ.Íàðàíãýðýë. Ìîíãîëûí áà Äýëõèéí ýðõ ç¿éí òîãòîëöîî. ÓÁ., 2001. 143-ð òàë , Ýðõ ç¿éí ýõ òîëü áè÷èã. ÓÁ., 2007. 597-ð òàë 
[4] Ä.Ñîëîíãî. Òºðèéí ýðõ ç¿éí òàéëáàð òîëü. ÓÁ., 2003.193-ð òàë   
[5] Á.Íàðìàíäàõ. Ìîíãîë Óëñûí ¯íäñýí õóóëèéí ýðõ ç¿é. ÓÁ.,2002. 222-ð òàë
[6] Í.Ë¿íäýíäîðæ. Òºð, ýðõ ç¿éí ñýòãýëãýýíèé õºãæëèéí ÷èã õàíäëàãà. ÓÁ., 2002. 151-152-ð òàë
[7] À.Ñìèò. “¯íäýñòí¿¿äèéí áàÿëàã” ãýñýí íîìîîñ ¿çíý ¿¿.
[8] Ø.Ë.Ìîíòåñêüå. “Õóóëèéí àìèí ñ¿íñ”. ÓÁ., 2008.  187-190
[9] Á.×èìýä.¯íäñýí õóóëèéí ¿çýë áàðèìòëàë. ÓÁ., 2002.116-ð òàë  
[10] Ìîíãîëûí íóóö òîâ÷îî. ÓÁ., 1976. 168-ð òàë. 
[11] Æ.Áîëäáààòàð, Ä.Ë¿íäýýæàíöàí. ÌÓ-ûí òºð, ýðõ ç¿éí ò¿¿õýí óëàìæëàë. ÓÁ., 1997.63-64-ð òàë, Ñ.Áàäàð÷è. Èõ ÌÓ-ûí ø¿¿õèéí óëàìæëàë. Òºð, ýðõ ç¿é ñýòã¿¿ë.¹7. 3-5-ð òàë.
Ìàíàé ñóäëàà÷èä Ìîíãîëûí õóóëü öààç, òºðò ¸ñíû õºãæëèéã Õ¿íí¿ãèéí ýñõ¿ë  Èõ Ìîíãîë Óëñûí ¿åýñ àâ÷ ¿çýõ ýñýõýä ÿëãààòàé áàéð ñóóðü áàðèìòàëäàã áàéõ áîëîâ÷ Ìîíãîë ãýõ Óëñûã äýëõèéí ò¿¿õýíä àëäàðøóóëñàí áîëîí Ýçýíò ã¿ðíèé ¿åèéí áè÷ìýë ãîë õóóëü áîëîõ “Èõ çàñàã” õóóëèéã áàòàëñàí òóë 1206 îíîîñ ýõëýí àâ÷ ¿çýõ áàéð ñóóðü îëîíõè àæ.  
[12] Ø¿¿í òàñëàõ àæèëëàãàà íü ø¿¿õ ýðõ ìýäýë áîäèòîé õýðýãæèæ áóéí ¿íäñýí ãîë àãóóëãà, õýëáýð áîëîõ áà Ø¿¿ã÷èéí ¸ñ ç¿éí ä¿ðýìä õýðýã õÿíàí øèéäâýðëýõ àæèëëàãàà ø¿¿ã÷èéí ººð áóñàä á¿õ àæëààñ ÿìàãò èë¿¿ ÷óõàë áàéíà ãýæ çààñàí áîë Ðîìûí Äåãèñòýä ø¿¿í òàñëàõ àæèëëàãààã òºðèéí ¿íäýñ ãýæ çààñàí áàéäàã àæ.    
[13] Þðãåí Õàðáèõ. Òºðèéí øèéäâýðèéã ¿íäýñëýõ íü. Ìîíãîëûí òºð, ýðõ ç¿é ñýòã¿¿ë. 2009.¹01. 3-ð òàë
[14] Ìîíãîë Óëñûí ¯íäñýí õóóëü.1992. Íýãä¿ãýýð ç¿éëèéí 2, 49 ä¿ãýýð ç¿éëèéí 1.  Төрийн мэдээлэл эмхтгэл 1992 №1
[15] Á.×èìýä. ¯íäñýí õóóëèéí ¿çýë áàðèìòëàë.ÓÁ., 2002. 123-ð òàë
[16]  Ø¿¿ã÷èéí äîòîîä èòãýë íü õýí ÷ õàëäàøã¿é, þóãààð ÷ ¿ë õÿçãààðëàãäàõ ¿íýìëýõ¿é ýðõ áà ýíý íü ø¿¿ã÷èéí õàðààò áóñ áàéäëûí áîäèò èëýðõèéëýë áîëäîã.   
[17] ¯íäýñíèé àþóëã¿é áàéäëûí çºâëºëèéí  2010 îíû 04 ñàðûí 15-íû ºäðèéí õóðëààð äýìæñýí  ø¿¿õ ýðõ ìýäëèéí õ¿ðýýíä øèíýòãýëèéã ã¿íçãèéð¿¿ëýõ õºòºëáºðººñ.  
[18] V Á¿ãä íàéðàìäàõ Ôðàíö óëñûí ¯íäñýí õóóëü.Îð÷.×.Íàðáèëýã. 2008.
[19] Ïîëüø óëñûí ¯íäñýí õóóëü. Îð÷.Á.Ëõàãâàæàâ. 2011.
[20] Êîíñòèòóöèÿ Ðîñèéñêîé ôåäåðàöèè. Íîâîñèáèðñê. 2004.
[21] ÀÍÓ-ûí ¯íäñýí õóóëü áà Àìåðèêèéí ýðõ ç¿éí òîâ÷îîí íîìîîñ äýëãýð¿¿ëæ ¿çíý ¿¿.   
[22] ßïîí Óëñûí ¯íäñýí õóóëü.Îð÷.Ï.Àìàðæàðãàë. ÓÁ., 2011. 9-ð òàë 
[23] Ìîíãîë Óëñûí Åðºíõèéëºã÷ Ö.Ýëáýãäîðæ. “Ø¿¿õ ýðõ ìýäëèéí øèíý÷ëýë áà øóäàðãà ¸ñ” ¿íäýñíèé ÷óóëãàíûã íýýæ õýëñýí ¿ã. “Ø¿¿õ ýðõ ìýäëèéí øèíý÷ëýë áà øóäàðãà ¸ñ, çºâëºìæèéí ýìõòãýë. ÓÁ., 2011.9-ð òàë 
[24] Ìîíãîë Óëñûí Åðºíõèé ñàéä Ñ.Áàòáîëä. “Ø¿¿õ ýðõ ìýäëèéí øèíý÷ëýë áà øóäàðãà ¸ñ” ¿íäýñíèé ÷óóëãàíä õýëñýí ¿ã.  “Ø¿¿õ ýðõ ìýäëèéí øèíý÷ëýë áà øóäàðãà ¸ñ, çºâëºìæèéí ýìõòãýë. ÓÁ., 2011. 25-ð òàë  
[25] Óëñûí Äýýä ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ àñàí Ñ.Áàòäýëãýðèéí 2006 îíä á¿õ øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷, àæèëòíóóäàä õàíäàí õýëñýí ¿ãýýñ   
[26] Ö.Àìàðñàéõàí. Ø¿¿õèéí àëäàà. Õóóëü ¸ñ ñýòã¿¿ë.2005.¹4.21-ð òàë
[27] Í. Ë¿íäýíäîðæ. Òºðèéí îíîë. ÓÁ., 2008. 228-229-ð òàë,  
[28] Í.Ë¿íäýíäîðæ. Øèëæèëòèéí ¿å :  óëñ òºð, ýðõ ç¿éí àñóóäàë. ÓÁ., 2010. 68-ð  òàë 
[29] Í. Àøôîðä. ׺뺺ò íèéãìèéí ¿íäñýí çàð÷ìóóä. ÓÁ., 2007. 99-ð òàë.   
[30] ÿí óõààíòàí Ñîêðàòûí õýëñýí ¿ã.   
[31] ͯÁ-ûí Åðºíõèé àññàìáëåéí 1985 îíû òîãòîîëîîð áàòëàãäñàí, Ìîíãîë õýëýýð îð÷óóëàãäñàí áàéõ áà ÌÓ-ûí Åðºíõèéëºã÷ àñàí Í.Áàãàáàíäèéí õýëñýí ¿ãýýñ äàì èøëýâ.        
[32] Ìîíãîëûí ø¿¿õèéí àõìàä ç¿òãýëòýí, íýðò ýðäýìòýí Á.Ñîäîâñ¿ðýí ãóàéí ñóðãàìæ  ¿ãýýñ ò¿¿âýðëýí, àãóóëãààð íü íýãòãýæ áè÷èâ. Ø¿¿õèéí áàéãóóëëàãûí àõìàäóóä õóóëü çàâõðóóëàã÷èäòàé òýìöýõäýý øóäàðãà ¿íýíèé òºëºº ººðèé㺺 çîëèîñëîõîîñ  àéäàãã¿é áàéñàí áàðèìòóóä öººíã¿é àæ. Ýíý òàëààð “Íóóöàëñàí ºâ” íîì, Ìîíãîë Óëñûí Äýýä ø¿¿õèéí ìýäýýëýë. ¹ 03 äóãààðò áè÷ñýíýýñ ¿çíý ¿¿.   
[33] ×èíãèñèéí ñóðãààë, ãýðýýñëýë. ÓÁ., 1991.60-61-ð òàë. ªâºã äýýäñèéí ìýðãýí îþóí, ìýäëýãèéí ºâ èõ ñàí, øàñòèðóóäààñ áèäýíä øèíæëýí ñóäàëæ, ñóðàëöàõ, ìºðäºæ õýâø¿¿ëýõ ç¿éë àñàð èõ áèé.