Tuesday, July 30, 2013

АМЬДРАХ ЭРХ, АМИН ЭРХ АШИГ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТ : ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ



АМЬДРАХ ЭРХ, АМИН ЭРХ АШИГ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТ :
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ,
АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

(Ял шийтгэлийн бодлого хэт суларвал  нийгэмд аюулгүй байдлыг хангах,
дэг журам тогтооход үй түмэн бэрхшээл учрахыг  анхаарах нь нэн чухал)

Манай Улсад цаг үеийн бодит шаардлагын дагуу хууль тогтоомжийн шинэчлэл явагдаж байна. 
Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн хэт хатуу бодлого, зарим боловсронгуй бус зохицуулалтын олон сөрөг үр дагаварын нэг нь шүүх буюу шүүгч, бусад хуульчдыг “МУУ НЭРТ, ЛУУ ДАНСТ”-гэгчид хамааруулж, хий цуурхал, хардлагад өртүүлж, олон нийтэд сөрөг хандлагыг бий болгох асуудал оршсоор буй, нөгөө талаас Эрүүгийн хууль нь Үндсэн хуулийн дараа орох суурь хууль, шүүхэд хэрэглэгддэг үндсэн хууль болдог тул Эрүүгийн хуулийн шинэчлэл буюу гэмт хэргийн тухай хуулийн төслийг батлагдахаас нь өмнө санал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг ялангуяа эрүүгийн эрх зүйн чиглэлийн шүүгч бусад хуульч, судлаачдад уриалж байна, хууль болж батлагдсан хойно нь “олон долоон салаа санал” ярих нь ач холбогдолгүй, зохисгүй алхам болох билээ.   
Амьдрах эрх, амин эрх ашиг, үнэт зүйлсийн онцгой хамгаалалт учир Эрүүгийн хуулийн шинэчлэлийн бодлого, зохицуулалтад зөв, оновчтой, зохистой байх шаардлага тавигддаг ба тухайн хуулийн шинэчлэлийн бодлого, зохицуулалтад эргэлзэх, үгүйсгэх хүн бараг үгүй биз ээ.          
Нэгдүгээр бүлэг

Монголын ба иргэний амьдрах эрх, эрх чөлөө, амин эрх ашиг, үнэт зүйлсийн  онцгой хамгаалалт бол Эрүүгийн буюу гэмт хэргийн тухай хууль.  
1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилгыг эргэж харах
Хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоодоггүй, харин хүний эрх, эрх чөлөө нь Олон улсын гэрээ, конвенци, Улс орны Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан байдаг учир “МУ-ын Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөө ” гэж заах нь зохимжгүй.
“МУ-ын тусгаар тогтнол, үндэсний болон хүний аюулгүй байдал, Үндсэн хуулийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас, хууль тогтоомж, журмаар тогтоосон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчигдөхөөс хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оршино“ гэх эсхүл бусад байдлаар найруулах
1.10 дугаар зүйлд
Хорихоос бусад төрлийн ял оногдуулахаар энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэж заах.   
Мөн авилга, албан тушаалын ãýìò õýðãèéí тухайд хэрэг ò¿äãýëç¿¿ëñýí õóãàöàà”-ã ãýìò õýðãèéí õººí õýëýëöýõ õóãàöààíä îðóóëæ òîîöîõã¿é áàéõ талаар çîõèöóóëàëò шинээр нэмэх, гэхдээ хуулийн заалт Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн эсэх маргаан үүсгэснээс түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлснээс бусад тохиолдолд гэх мэт нарийвчлах шаардлага бий.     
Энэ нь тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн шударга хэрэгжилтийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой бодлогын асуудал юм.   
Улс төржих, тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалах зэрэг явцуу бөгөөд хууль бус ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэгт шалгагдах тодорхой албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байдгаас авлига, албан тушаалын ãýìò õýðãèéг шалгах, шийдвэрлэхэд  бэрхшээлтэй болох болон хэлбэрийн төдий буюу зальт, бохир аргаар гэмт хэргийг нь шалгахгүйгээр түдгэлзүүлснээс хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг зэрэг явдлаас шалтгаалан төрийн дархлаа, нэр хүнд суларч, хууль, шүүхийн өмнө хэн боловч тэгш байх зэрэг зарчим болон үнэт зүйлс  зөрчигддөг, олон нийтийн аливаа үнэлэмж, итгэл алдагддаг байдлыг анхаарах.
Авлига, хээл хахуулийн гэмт хэргийг “хий үзэгдэл” болгон эзэнгүйдүүлж байсан бохир арга, буруу хандлагад цэг тавих цаг болсон.   

Хоёрдугаар бүлэг

Аливаа хуульд íýã ¿ã, á¿ð öýã, òàñëàë îíöãîé ¿¿ðýã ã¿éöýòãýäýã ба Эрүүгийн эрх зүй нь   гэмт хэрэгт тооцох эсэх үндэслэл, шалгуурыг маш нарийвчлалтай авч үздэг.
2.7 дугаар зүйлийн 1-д заасныг өөрчлөн найруулахгүй бол ерөнхий давтан гэмт хэрэг буюу нийлмэл гэмт хэргийн тухай заасан, харин тусгай давтан гэж ойлгох боломжгүй байна.   
“2 жил”-ээс гэснийг “1 жил”-ээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан” гэхгүй бол ойлгомжгүй, зөрчилтэй асуудлууд үүснэ, тухайлбал 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг 2 удаа үйлдэхэд давтан гэж үзэж болох уу, үзэхгүй байж болох уу ?
Мөн заавал 5 жилийн дотор үйлдсэн гэж заах шаардлага байхгүй, түүнчлэн алинд нь ч ял шийтгүүлээгүй гэж заахгүй бол “үйлдсэн тухайн гэмт хэрэгт нь зөвхөн 1 удаа ял шийтгэх тухай”  шударга ёсны зарчимд харшилна.       
Санал : Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт 1 жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр 2-оос дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй байхыг давтан гэмт хэрэгт тооцох ба зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ гэж заах.   

Тавдугаар бүлэг

Ялын зорилго, үр нөлөөг хангахад тухайн төрлийн ялын доод, дээд хэмжээг оновчтой  тогтоож чадсан эсэх нь чухал ач холбогдолтой.   
5.3 дугаар зүйлийн 1-д заасан насыг “15” гэж өөрчлөх. 14 настай хүүхдийн бие, сэтгэхүйн хөгжлийн онцлогоос гадна хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэнийг хамааруулснаас гадна тийнхүү хүчиндэхэд үйлдсэн арга хамааралгүй тухай зааснаас үзэхэд тухайн насны хүүхэд биеэ хамгаалах чадваргүй гэж ойлгогдож буй зэргийг бүх талаас нь анхаарч үзэх нь зүйтэй.    
5.7-гоос 5.11 дүгээр зүйлүүдэд заасан ялын доод хэмжээг, нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээг ялын зорилго, үр нөлөөг хангах бодлого, түүнчлэн зөрчил ба гэмт хэрэг нь ялгаа заагтай, харилцан адилгүй үр дагавартай зэрэг ялгамжийг зайлшгүй зөв тодорхойлж, мэдрүүлэх шаардлагын үүднээс эргэж харж, нэмэгдүүлэн өөрчлөх шаардлагатай.
- Торгох ялын доод хэмжээг 400,000 төгрөгөөс дээш ,
- Нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг-150 цагаас дээш,
- Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сараас дээш,
- Хорих ялын доод хэмжээг 2 сараас дээш,
- Эрх хасах, хязгаарлах ялын доод хэмжээг 6 сараас дээш байхаар тус тус тогтоох.
- Нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээг 2000 цаг хүртэл гэж заах, энэ нь зарим төрлийн гэмт хэрэгт биечлэн хорьсноос үр нөлөөтэй, олон талын ач холбогдолтойг анхаарах.    

Зургаадугаар бүлэг

Ял шийтгэл нь чанга байх нь гол бус харин үйлдсэн гэмт хэргийнх нь аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх нь чухал.  
6.2 дугаар зүйлийн 1-д...нэмж нэгтгэх гэсний дараа эсхүл хөнгөн ялыг хүндэд багтааж...гэж нэмэлт хийх. Зарим тохиолдолд “багтаах” нь энэрэнгүй бодлогын илрэл болдог юм.
6.2 дугаар зүйлийн 3-ийг “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн төрлийн аль хүнд ялтай гэмт хэргийн ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж найруулах, харин “тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн” гэх нь оновчтой бус бөгөөд гэмт хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдалд нийцэхгүй юм. 
6.4 дүгээр зүйлийн 1-д “8 жил хүртэл” гэсний өмнө “1 жилээс” гэж нэмэх, учир нь 1 жилээс доош буюу сараар хорих ял оногдуулсан тохиолдолд тэнсэх нь ялын зорилго, үр нөлөөнд сөрөг нөлөөлөх талтай.       
6.5 дугаар зүйлийн 3-т найруулга хийх /шүүх түүнд ял оногдуулж гэж бус шүүх түүнд оногдуулсан ялаас...гэх мэт/    
Ялын зорилго, үр нөлөөг хангах шаардлагын үүднээс 6.7 дугаар зүйлд “ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн” гэдгийг хүндрүүлэх нөхцөл байдалд болгон заах.    
Харин 6.8 дугаар зүйлийг бүхэлд нь хасах шаардлагатайг дараах үндэслэлээр авч үзэв. Үүнд:     
- иргэн хэн боловч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул гэм буруугаа хүлээсэн байхыг шаардах ёсгүй,  
- зарим хэргийн мөрдөн байцаалтад гэм буруугаа хүлээвэл маш хөнгөн буюу хөнгөрүүлж ял оногдуулах журамтай хэмээн “сэнхрүүлэх” аргаар хэрэг хүлээлгэх явдал гарах боломжийг бүрдсэнийг түүнчлэн    
- зарим хэрэгт гэм буруугаа “зохиомол”-оор хүлээх, гэмт хэргийн хам хэрэгтнүүд хам бус болж тохиролцох буюу хуулийн дагуу шалгавал зохих олон асуудал хуулийн гадуур орхигдох, нуугдаж үлдэх зэрэг “сөрөг үр дагаварт асуудлууд үүсэх” үндэслэлийг тус тус үгүйсгэх боломжгүй,
- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгээр, ялангуяа аюулын хувьд ноцтойд тооцогдох гэмт хэргийн ялыг хэт хөнгөрүүлж, ялын бодлогыг сулруулж болох бодлого нь оновчтой бус, зохисгүй юм.    
 Түүнчлэн тухайн зохицуулалтад ялын зорилго, үр нөлөөг хангах болон бусад асуудлын хувьд дотоод зөрчлүүдтэй, түүнчлэн 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг /өөр бусад заалт бас бий/-т тухайн зохицуулалт үйлчлэх боломжгүй болсон /эрүүгийн хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэхгүй / гэх мэт олон асуудлыг анхаарах.
Санал : Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн заалтыг хэвээр үлдээх, гэхдээ өөрчлөн найруулах. 
Тухайлбал, “энэ хуулийн тусгай ангид заасан 1 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу  гэм хорыг арилгасан бол...бусад бичвэр хэвээр байх. Энд “анх удаа” болон хорих ялын доод дээд хязгаарлалт нь заавал байх шаардлагатай.    

Долоодугаар бүлэг

18 нас хүрээгүй хүүхдэд ял шийтгэлийн аль болох хөнгөнийг нь оногдуулах боломжийг ямагт эрэлхийлж байх нь зөв.     
7.1 дүгээр зүйлийн 4-ийг...Шүүх гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй боловч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж өөрчлөн найруулах. Энэ нь практикт хуульчлах шаардлагатай асуудлын нэг байсан юм.  
7.5 дугаар зүйлийн 5-ийг хасах. Харин үүний оронд гэмт хэргийн субъектын насны асуудлыг нэмэгдүүлэх талаар анхаарах.       
Наймдугаар бүлэг

Хуулийн этгээдийг зарим төрлийн гэмт хэрэгт субъект болгох нь цаг үеийн шаардлага юм. 
8.5 дугаар зүйлийн 1-д доод хэмжээг 1 жилээс гэж нэмж заах, доод хэмжээг заахгүй байж болохгүй юм.     
Есдүгээр бүлэг

Хорих ялыг тэнсэж хянан харгалзахад бодлого алдагдуулахгүй байхад анхаарах асуудал бий.   
9.2 дугаар зүйл  
1. Энэ хуулийн тусгай ангид таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэн хүний гэснийг “гэмт хэрэг анх удаа үйлдэж 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хүний” гэж өөрчлөн найруулах, учир нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тэдгээрийн заримд нь ялтай байхад тэнсээд байх нь буруу тул “анх удаа” гэж заавал нэмэх, мөн 1 жилээс доош буюу тодорхой сараар хорих ял оногдуулсныг тэнсэх шаардлагагүй, зохистой биш буюу ялын зорилго, үр нөлөөнд сөрөг гэж үзнэ.  

Тусгай анги    

Гэмт хэргийн тухай хуулийн тусгай анги бол гэмт хэргийн бүрэлдэхүүн, тэдгээрт хүлээлгэх хариуцлагыг заасан хэм хэмжээ юм.
Тусгай ангид заасан зарим зүйл, хэсэгт холбогдуулж гаргасан саналын үндэслэлийг тухайн зүйл, хэсэг бүрт тодорхой гаргаагүй ба харин ерөнхий, нийтлэг үндэслэлийг дараах байдлаар авч үзсэн. Тухайлбал :
- ерөнхий ангид заасан зүйл, хэсгийн талаарх зарим санал, түүний үндэслэлтэй нийцүүлэх,     
- гэмт хэргийн тухайн хуулийн амьдрах эрх, амин эрх ашиг, үнэт зүйлсийг онцгойлж хамгаалахын зорилго, үр нөлөөг хангах бодлогыг бодитой тусгах,   
- гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг оновчтой, нарийвчлан тодорхойлох шаардлага,   
- гэмт хэрэг ба зөрчлийн ялгамжийг зайлшгүй тодорхой болгох үндэслэл, шаардлага,  
- ял шийтгэлийн доод хэмжээг тодорхой заах, зарим төрлийн ял шийтгэлийн доод  дээд хэмжээг нэмэгдүүлэх, энгийн ба хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг илтэд ялгамжтай тогтоох шаардлага,   
- нийгмийн аюулын хувьд ноцтой зарим гэмт хэрэгт ял шийтгэлийг заавал биечлэн эдлүүлж буюу гэмт хэргийн гаралтыг бууруулах, тодорхой түвшинд тогтоон барих бодлогыг хэрэгжүүлэх шаардлагыг чухалчлах, гэхдээ хорих ялын хувьд  
- тусгайд ангид зааснаас доогуур хорих ял оногдуулах, хорих ялаас хугацаанаас өмнө суллах зохицуулалт байгаа тул зарим гэмт хэрэгт хорих ялын доод, дээд хэмжээг ялгамжтай тогтооход “чанга, их” гэж сэрэмжлэх шаардлагагүй,     
-  шүүхийн зарим практик зэргийг тус тус харгалзсан болно.  

Аравдугаар бүлэг

Хүний амь нас бол дахиж заяахгүй үнэт эрдэнэ учир ял шийтгэлийн аль болох хүндийг нь оногдуулах ёстой.
Гэтэл хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт оногдуулсан ял энгийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт оногдуулсан ялтай ижил буюу дээд хэмжээнийх нь дотор багтсан байх нь зохистой юу, шударга уу, олон нийт зөвшөөрөх үү гэдэг анхаарах асуудал.
10.1 дүгээр зүйл
1. Үндсэн бүрэлдэхүүнд хорих ялын дээд хэмжээг 12 жил гэх,  
2. Хүндрүүлэх бүрэлдэхүүнд хорих ялын доод хэмжээг 12 жилээс гэх.  
Мөн хүний амь нас бол дахиж заяахгүй үнэт эрдэнэ түүнчлэн “зэвсгийн ялангуяа галт зэвсгийн аюулаас ямагт сэргийлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах болон бусад бодит шаардлагын үүднээс хүндрүүлэх нөхцөл байдалд “давтан”, “зэвсэг хэрэглэж” /эсхүл зөвхөн галт зэвсэг гэж нарийвчлах/, “шунахайн зорилгоор” /дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ гэх шаардлагагүй, сэдэлтээрээ утга агуулга нэг гэж үзнэ/  үйлдсэн гэдгийг тус тус нэмэх.        
Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүн алахыг үндсэн бүрэлдэхүүнийх нь үйлдлийн аргад хамааруулж авч үзэх.      
Төслийн 11.1 дүгээр зүйлийн 2-т зааснаас үзэхэд олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэдэгт зэвсэг буюу “галт зэвсэг“-ийг хамааруулаагүй гэж ойлгогдоно.       
10.4 дүгээр зүйл  
1. Үндсэн бүрэлдэхүүнд хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх, 
2. Хүндрүүлэх бүрэлдэхүүнд хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх.
10.6 дугаар зүйл
1. Үндсэн бүрэлдэхүүнд хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх, 
2. Хүндрүүлэх бүрэлдэхүүнд хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх.
10.7 дугаар зүйл
1. Үндсэн бүрэлдэхүүнд торгох ялын хэмжээг 15 сая төгрөгөөс 60 сая төгрөг гэх
2. Хүндрүүлэх бүрэлдэхүүнд хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэхээс гадна тухайн зүйлийн бичвэрт ”Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүйбайхад хамаарах” гэж нэмж найруулга хийх    
3. Онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд хорих ялын доод хэмжээг 8 жилээс гэх учир нь 2 ба түүнээс дээш хүний амь нас хохирсон байх тул.   
Нэгэнт хүний амь нас хохирсон тухайн тохиолдолд торгох ялын хэмжээг ялгамжтай авч үзэх нь зохимжгүй юм.   
Үйлдвэржилт, бүтээн байгуулалтын бодлого хэрэгжиж буйтай холбогдуулан аюулгүй ажиллагааны асуудалд онцгой анхаарах шаардлага нэгэнт бий болсон тул хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байхад хамаарах хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирох, гэмтэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд ялын бодлогын үр нөлөө чухал.       

Арван нэгдүгээр бүлэг

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж тэмцэхээс өөр аргагүй тулгамдсан асуудлын нэг нь хүчирхийлэл, түүн дотроос гэр бүлийн хүчирхийлэл юм.    
11.1 дүгээр зүйл    
1. Үндсэн бүрэлдэхүүнд хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх, 
2. Хүндрүүлэх бүрэлдэхүүнд хорих ялын доод хэмжээг 8 жилээс гэх.  
Хүний биед хүнд гэмтэл учруулсан байна гэдэг нь цаашдаа амь нас буюу эрүүл мэндээр ноцтой хохирох суурь шалтгаан болох, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болгодог зэрэг сөрөг үр дагавартай тул хорих ялын доод хэмжээ бага байх ёсгүй.  
Харин хүндрүүлэхээр заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэдгийг” хасах, учир нь хүнийг алах гэмт хэрэгт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэдгийг хүндрүүлэхээр авч үзээгүй атлаа тухайн зүйлд ангид хэрэглэх нь зохисгүйгээс гадна “зэвсэг хэрэглэж” гэдгийг хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болгон заах тухай санал гаргасан тул давхцуулах шаардлагагүй, түүнчлэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэснийг тухайн хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэн халдаж гэдэгт” хамааруулж ойлгох боломжтой юм.        
Мөн энэ хэргийн улмаас хохирогч нас барсан гэдэг нь нэлээд маргаан дагуулахыг олон талаас анхаарах, өмнө нь тухайн зохицуулалт Эрүүгийн хуульд байсныг хассан үндэслэл, шалтгааныг эргэж харах, судлах шаардлагатай.    
Хүнд гэмтэл авсаны улмаас хохирогч нар ихэнхдээ нас бардаг, хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон этгээд хэзээ ч “би хүн алах санаа, зорилготой байсан” гэдгээ хэлдэггүй, тухайн хүний дотоод ухамсар, сэтгэхүйн асуудлыг хөндлөнгөөс тогтоох бодит боломж хомс, таамаглах ёсгүй гэх мэт олон маргаантай, эргэлзээтэй асуудал байдаг тул хассан байх нь үндэслэл бүхий юм.
Дахин сэргээснээр хүнийг санаатай алах, хүнийг санаатай алахаар завдах, хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барах зэрэг гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаан, эргэлзээ, хүндрэлтэй олон асуудал шүүхийн практикт тасралтгүй үргэлжлэх нь тодорхой юм.       
Ер нь бие махбодид нь хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах тохиолдол “санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрийн алин байхаас үл хамаарч” гарах олон тохиолдол байдаг тул болгоомжгүйгээр бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэж хүндрүүлж үзээгүйтэй нэгэн адил тухайн тохиолдлыг хүндрүүлж авч үзэхгүй байх нь оновчтой байж болох.
11.4 дүгээр зүйл
1. Эрх чөлөө хязгаарлах болон хорих ялын доод хэмжээг тус тус 2 сараас гэх, гэмт санаа нь болгоомжгүй ч, учирсан хор уршгийг бодолцох ёстой.   
2. Энэ хэсэгт ”Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүйбайхад хамаарах” гэж нэмж найруулга хийх.
11.5 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
2. Хүндрүүлэхээр заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэдгийг” хасах учир нь “зэвсэг хэрэглэж” гэдгийг хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болгон заах тухай санал гаргасан тул давхцуулах шаардлагагүй, түүнчлэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэснийг тухайн хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэн халдаж гэдэгт” хамааруулж ойлгох боломжтой, хүндрүүлж авч үзэх шаардлага багатай юм.
11.6 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 400,000 төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 150-240 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сараас, хорих ялыг 2 сараас 4 сар гэж тус тус өөрчлөх  
2. ”Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байх”-ад хамаарах” гэж нэмж найруулга хийх.
Торгох ялыг 2 сая төгрөгөөс 4 сая төгрөг хүртэл гэх, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг  240-300 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 3 сараас, хорих ялыг 4 сараас 6 сар гэж тус тус өөрчлөх. 10.7 дугаар зүйлд бичсэн зарим үндэслэл энд бас хамааралтай.
11.7 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 400,000 төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 150-200 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сараас, хорих ялын доод хэмжээг 2 сар гэж тус тус өөрчлөх,
2. Хүндрүүлэхээр заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэдгийг” хасах, үндэслэл нь 11.5 дугаар зүйлийн 2-ийнхтой адил.
Торгох ялын доод хэмжээг 2 сая төгрөгөөс гэх, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 200-300 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 3 сараас, хорих ялын доод хэмжээг 3 сараас гэж тус тус өөрчлөх,
11.8 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 500,000 төгрөгөөс гэх, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 200-300 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 3 сараас, хорих ялын доод хэмжээг 3 сараас гэж тус тус өөрчлөх.  

Арван хоёрдугаар бүлэг

Хүсэл зориг нь эсрэг байхад хурьцал үйлдэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах тухай асуудлыг тодорхой зааглан нарийвчлах шаардлагатай.  
12.1 дүгээр зүйл   
1.”...далимдуулан “хурьцал үйлдсэн” бол гэж найруулах, тухайн хэсгээс ”хохирогчийн бие, эрхтэнд бэлэг эрхтнээ оруулсан, эсхүл хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан гэдгийг хасах.    
Учир нь хóðüöàë” ãýäýã íü эр, эм буюу ýñðýã õ¿éñòí¿¿ä ã¿íýý ìýäýð÷, àìðàãëàí õàðüöàõ áýëýã ýðõòí¿¿äèéí буюу бэлгийн õàðüöàà áàéõ áà ýð, ýìèéí áýëãèéí òóõàéí õàðüöààã õ¿ñýë çîðèãèéíõ íü ýñðýã õ¿÷ õýðýãëýí “õóðüöàë ¿éëäýõ”-èéã õ¿÷èíäýõ ãýìò õýðýãт тîîöох, харин “хурьцал үйлдэхээс” өөр бусад үйлдэл хийснийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасанд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.  
Тухайлбал, гэмт этгээд хүч хохирогчид хүч хэрэглэн өөрийн áýëýã ýðõòíýý түүний øóëóóí ãýäýñ ð¿¿ оруулах нь “õ¿÷ õýðýãëýí õóðüöàë ¿éëäэх áóþó õ¿÷èíäýõ”-ýýñ òóñäàà ººð îéëãîëò áîëîõ íü òýäãýýð ãýìò õýðãèéí á¿ðýëäýõ¿¿íèéã ÿëãàí çààãëàõ øàëãóóð áóþó îáúåêòèâ òàëûí øèíæ¿¿ä áîëîí õ¿íèé áèåèéí øóëóóí ãýäýñ, áýëýã ýðõòíèé òóñ òóñûí çîðèóëàëòûíõ íü øèíæ, ìºí ÷àíàðààð  зэргээр òîäîðõîéëîãäîíî.
Иймд хохирогчийн бэлэг эрхтнээс бусад бие, эрхтэнд өөрийн эрхтэн эсхүл өөр зүйл оруулсныг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасанд тооцох саналтай.  
2. Хорих ялыг 8 жилээс 12  жил хүртэл гэх
3. удаа дарааг хасч, зөвхөн ”давтан” гэх
12.2 дугаар зүйл
1.”...зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орсон боловч” гэдгийг хасах, тэгэх шаардлага байхгүй.  
Харин “Хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, гэр бүл-ахуйн харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас өөрөөс нь хараат байгааг далимдуулан хохирогчийн бэлэг эрхтнээс бусад бие, эрхтэнд өөрийн эрхтэн эсхүл өөр зүйл оруулсан, бусад хэлбэрээр тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэж найруулах
Хорих ялын доод хэмжээг 2 жилээс гэх.
12.3 дугаар зүйл.
1. Хорих ялыг дээд хэмжээг 6 жил гэх
2. Хорих ялын доод хэмжээг 6 жил гэх
12.4 дүгээр зүйл.
1. Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 200-300 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялыг 1 сараас 5 сар хүртэл, хорих ялыг 2 сараас 6 сар хүртэл гэж тус тус өөрчлөх.
12.5 дугаар зүйл  
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх

Арван гуравдугаар бүлэг

Хүнийг номхон морины ногт, догшин морины чөдөр болгосон ч болно, хүнд юуг ч тулгаж, шаардаж болно гэсэн төөрөгдөл төгсгөл болох цаг болсон.
      13.2 дүгээр зүйл   
2. Хорих ялын доод хэмжээг 8 жилээс гэх
 13.3 дүгээр зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх
2. Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
13.4 дүгээр зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 6 жил гэх
2. Хорих ялын доод хэмжээг 6 жилээс гэх
13.5 дугаар зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх
2. Хорих ялыг 4 жилээс 6 жил гэх
3. Хорих ялын доод хэмжээг 6 жилээс гэх
13.6 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
13.7 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
            13.8 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 400,000 төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 150-250 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сараас, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж тус тус өөрчлөх.  
2. Торгох ялын доод хэмжээг 2 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 250-400 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 3 сараас, хорих ялын доод хэмжээг 3 сараас гэж тус тус өөрчлөх. Учир нь субъект нь тусгай учраас.
13.9 дүгээр зүйл  
1.  Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
13.10 дугаар зүйл
1.  Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
13.11 дүгээр зүйл
1.  Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
13.12 дугаар зүйл
 1.  Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх 
                                                   
Арван дөрөвдүгээр бүлэг

Хүний үзэл бодол, итгэл үнэмшилд хил хязгаар байхгүй, хүний үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө хориг саад тавих, хариуцлага хүлээлгэх ёсгүй, харин хуулийн хамгаалалтад байдаг юм.        
            14.1 дүгээр зүйл  
1.  Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх 
            14.2 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 150-200 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сараас, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж тус тус өөрчлөх.  
2. Торгох ялын доод хэмжээг 2 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 200-400 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 3 сараас, хорих ялын доод хэмжээг 3 сараас гэж тус тус өөрчлөх.
            14.3 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 150-200 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сараас, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж тус тус өөрчлөх.
2. Торгох ялын доод хэмжээг 2 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 200-400 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 3 сараас, хорих ялын доод хэмжээг 3 сараас гэж тус тус өөрчлөх.
14.4 дүгээр зүйл  
1. Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 150-200 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сараас, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж тус тус өөрчлөх.
14.5 дүгээр зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 250-400 цаг хүртэл гэх,
14.6 дүгээр зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 10 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 250-400 цаг хүртэл гэх,
Арван тавдугаар бүлэг

Хүний эрүүл мэнд бол хэн нэгний дур зоргын золиос, хууль бус арилжааны хэрэгсэл биш.     
15.1 дүгээр зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх 
15.2 дугаар зүйл
1. “”хамгаалах” гэдгийн ард “талаарх” гэж үг нэмэх, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх 
15.3 дугаар зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 6 жил гэх
2.  Хорих ялын доод хэмжээг 6 жилээс гэх
15.5 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс гэх, Хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх,
2. Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
 15.6 дугаар зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 3 жил гэх,  
2. Хорих ялыг 3 жилээс 5 жил хүртэл гэх
3.  Хорих ялыг 5 жилээс 8 жил хүртэл гэх
4. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх  

Арван зургаадугаар бүлэг  

Эх орны ирээдүй-хүүхдийн эсрэг ямарваа хууль бус үйлдлийг тэвчих ёсгүй.    
            16.1 дүгээр зүйл
1. Торгох ялын дээд хэмжээг 20 сая төгрөг хүртэл, Хорих ялын дээд хэмжээг 4 жил хүртэл гэх
2. Торгох ялын доод хэмжээг 20 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
16.2 дугаар зүйл
 2. Хорих ялын доод хэмжээг 10 жилээс гэх    
16.3 дугаар зүйл  
1. Торгох ялын дээд хэмжээг 20 сая төгрөг хүртэл, Хорих ялын дээд хэмжээг 4 жил хүртэл гэх
2. Торгох ялын доод хэмжээг 20 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
16.4 дүгээр зүйл   
1. Торгох ялын дээд хэмжээг 20 сая төгрөг хүртэл, Хорих ялын дээд хэмжээг 4 жил хүртэл гэх
2. Торгох ялын доод хэмжээг 20 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
16.7 дугаар зүйл 
1. асрах гэдгийн ард “талаарх” гэж үг нэмэх, торгох ялын дээд хэмжээг 20 сая төгрөг хүртэл, Хорих ялын дээд хэмжээг 4 жил хүртэл гэх
2. Торгох ялын доод хэмжээг 20 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх  
16.8 дугаар зүйл 
1. Торгох ялыг 400,000 төгрөгөөс 1,5 сая төгрөг хүртэл, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 150-200 цаг хүртэл, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж тус тус өөрчлөх.
2. Торгох ялын доод хэмжээг 1,5 сая төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 250-400 цаг хүртэл, хорих ялын доод хэмжээг 3 сараас гэж тус тус өөрчлөх.
16.9 дүгээр зүйл 
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж өөрчлөх.
16.10 дугаар зүйл 
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж өөрчлөх.
16.11 дугаар зүйл 
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж өөрчлөх.

Арван долоодугаар бүлэг

Хувийн өмчгүйгээр эрх чөлөөт иргэнийг төсөөлөх боломжгүй тул “өмч” хуулийн хамгаалалтад байдаг.     
Гэхдээ гэмт хэргийн зарим зүйл, хэсэгт хохирлын доод хэмжээг тодорхой заахгүй бол шальдир бульдир эд зүйлс авсан ч гэмт хэрэгт тооцоод байвал, түүнчлэн хулгайн гэмт хэрэг нийтлэг гардаг тул оногдуулж болох ялын олон төрлийг сонголттой заахгүй бол зөвхөн хорих ял оноох нь бас л шоронжих эсхүл дийлэнхдээ тэнсэж хянан харгалзсанаар ялын үр нөлөө байхгүй болохыг анхаарах.      
17.1 дүгээр зүйл   
1. Бусдын хөдлөх эд хөрөнгийг хулгайлж, жаран мянган /80,000/ төгрөгөөс дээш хэмжээний  хохирол учруулсан эсхүл жижиг хэмжээгээр хулгайлах захиргааны зөрчилд 3-аас дээш удаа шийтгэгдсэн бол гэж найруулах. /жич : Захиргааны зөрчлийн хуульд ”жижиг хэмжээгээр хулгайлах гэдэгт” бусдын хөдлөх эд хөрөнгийг хулгайлж 80,000 төгрөгөөс доош хэмжээний хохирол учруулсан зөрчлийг хамааруулахаар заах/        
Ялын хувьд 500,000 төгрөгөөс 5 сая төгрөг хүртэл торгох ял, 500 цагаас 1000 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 2 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял байхаар заах.   
2.  Тухайн хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд их хэмжээний хохирол учруулсан, давтан гэж нэмэх. Ялын хувьд 5 саяаас төгрөгөс 20 сая төгрөг хүртэл торгох, 1000 цагаас 2000 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмэх, хорих ялыг 3 жилээс 5 жил хүртэл гэх.
Хулгайн гэмт хэрэг нийт гэмт хэргийн дотор багагүй хувийг эзэлдэг тул хохирлыг нөхөн төлсөн бол ялын бодлогын хувьд сонголттой, уян хатан хандахад анхаарах нь чухал.    
17.2 дугаар зүйл  
1. Гарчигт булаах гэж нэмэх. Бусдыг эд хөрөнгийг илээр булаасны улмаас бусдад 80,000 төгрөгнөөс дээш хэмжээний  хохирол учруулсан эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан бол гэж найруулах.  
Ялын хувьд 5 сая төгрөгөөс 20 сая төгрөг хүртэл торгох, 500 цагаас 1000 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмэх, хорих ялыг 3 жилээс 5 жил хүртэл гэх.   
2. Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн, хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон бол гэж өөрчлөн найруулах. Хорих ялыг 5 жилээс 8 жил гэж заах.   
Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүн алахыг үндсэн бүрэлдэхүүнийх нь үйлдлийн аргад хамааруулж авч үзэх.        
17.3 дугаар зүйл
1.”...эрхийг хууль бусаар авч, бусдад 150,000 төгрөгнөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол гэх найруулах
Ялын хувьд 500 цагаас 1000 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмэх, Хорих ялын дээд хэмжээг 4 жил хүртэл гэх  
2.”...ноцтой” гэдгийн оронд “их хэмжээний” гэж өөрчлөх, Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
17.4 дүгээр зүйл
2. Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Хорих ялын доод хэмжээг 2 жилээс гэх  
17.5 дугаар зүйл
1. Торгох ялын дээд хэмжээг 50 сая хүртэл, хорих ялын дээд хэмжээг 6 жил гэх
2.  энэ хэргийг үйлдэж “их хэмжээний хохирол учруулсан “гэж нэмэхээс гадна Хорих ялын доод хэмжээг 6 жилээс гэх
17.6 дугаар зүйл
1, 2-т Хорих ялын доод хэмжээг 2 сар гэх
3.”... бусдад” гэсний дараа “бага бус хэмжээнээс дээш” гэж нэмэх  
17.7 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 400,000 төгрөгөөс, Нийтэд  тустай ажил хийлгэх ялыг 150-250 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сараас, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэж тус тус өөрчлөх
17.8 дугаар зүйл
1.  Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, эсхүл гэмтээсний улмаас 150,000 төгрөгнөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол гэж найруулах, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
2.”...бусдад гэсний дараа “бага бус хэмжээнээс дээш” гэж нэмэх, ноцтой гэдгийг хасах байдлаар найруулах
17.9 дугаар зүйл
1. “...хамгаалах” гэсний дараа “талаарх” гэж нэмэх, “ноцтой” гэх үгийг хасч, бага бус хэмжээнээс дээш гэж нэмэх
17.10 дугаар зүйл
1. “ноцтой” гэх үгийг хасч, бага бус хэмжээнээс дээш гэж нэмэх, учирсан гэснийг учруулсан гэх
17.11 дүгээр зүйл
1. “ бүрдүүлэхгүй байх гэсний дараа-“-ад хамаарах” гэж нэмэх
           
Арван наймдугаар бүлэг

Хууль бусаар ашиг олох шуналын ноцтой хэлбэрүүд эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой үр дагаварт хүргэдэг тул ял шийтгэлийн бодлогоор тэмцдэг юм.      
Ингэхдээ эрх хасах ялын доод хэмжээг заавал заах, торгох ялын доод, дээд хэмжээ хэт хол зөрүүтэй байхын олон талын сөрөг үр дагаврыг анхаарах.     
18.1 дүгээр зүйл
1. “Хэт” гэдгийг хасах, өндөр үнийг хэт ба хэт бус гэж зааглахгүй байх. Торгох ялын доод хэмжээг 2 саяаас, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасах эсхүл хугацааг 500 цагаас 1000 цаг хүртэл гэж нэмэгдүүлж заах   
18.5 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг  2 сараас гэх
3. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх
4. Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 8 жилээс гэх
5. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 90 сая төгрөгөөс гэх,
18.7 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 20 сая төгрөгөөс, хорих ялын дээд хэмжээг 6 жил гэх
2. Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмээг 6 жилээс гэх
18.8 дугаар зүйл
2. Торгох ялын доод хэмжээг 20 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, Хорих ялын доод хэмжээг тус тус 2 жилээс гэх  
18.10 дугаар зүйл
1. Эрх чөлөө хязгаарлах ялыг 1 сараас 6 сар, Хорих ялыг 2 сараас 6 сар гэх,
2. Торгох ялын доод хэмжээг 7 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах ба Хорих ялын доод хэмжээг 6 сараас гэх,
18.11 дүгээр зүйл
1. Эрх чөлөө хязгаарлах ялыг 1 сараас 6 сар, Хорих ялыг 2 сараас 6 сар гэх,
2. Торгох ялын доод хэмжээг 7 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах ба Хорих ялын доод хэмжээг 6 сараас гэх,  
18.12 дугаар зүйл
1.”...их хэмжээний” гэдгийн өмнө “ноцтой буюу“ гэж нэмэх 
2. ”эд хөрөнгөө устгасан, барьцаа хөрөнгөө нуусан” гэдгийг барьцааны болон бусад эд хөрөнгөө нуусан, устгасан гэж өөрчлөх
18.13 дүгээр зүйл
2. “их хэмжээний” гэдгийн өмнө “ноцтой буюу“ гэж нэмэх 
3. Эрх хязгаарлах хугацааны доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 25 сая төгрөгөөс гэх
Арван есдүгээр бүлэг

Үндэсний аюулгүй байдал бол амин эрх ашгийн гол цөм тул ял шийтгэлийн бодлого ч онцгой онцлогтой байдаг.    
19.1 дүгээр зүйл  
1. Хорих ялын дээд хэмжээг 12 жил гэх  
19.4 дүгээр зүйл
2. Хорих ялын доод хэмжээг 15 жилээс гэх
 19.7 дугаар зүйл
3. Хорих ялын доод хэмжээг 15 жил гэх 
19.9 дүгээр зүйл
Гарчгаас “ болгоомжгүйгээр гэдгийг хасах, “болгоомжгүй” гэх үндэслэл, шаардлага байхгүй.
2. Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх  
 
Хорьдугаар бүлэг

Олон нийтийн аюулгүй байдал, амар тайван амьдрал, ашиг сонирхолд халдах халдлагын хамрах хүрээ өргөжиж, арга, хэлбэр нь улам бүр нарийсч байх тул зохицуулалт, ялын бодлого оновчтой байх нь зайлшгүй шаардлага юм.     
20.9 дүгээр зүйл    
1. Торгох ялын дээд хэмжээг 25 сая төгрөгөөс, Хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх,
2. Торгох ялын доод хэмжээг 25 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
3. Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх  
20.10 дугаар зүйл
2. Торгох ялыг 36 сая төгрөгөөс 60 сая төгрөг гэх
20.11 дүгээр зүйл 
1. Хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх
2. Хорих ялын хугацааг 4 жилээс 7 жил хүртэл гэх
3.  Хорих ялын доод хэмжээг 7 жилээс гэх
20.14 дүгээр зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх
2. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
3. Эрх хязгаарлах доод хугацааг 2 жилээс, Торгох ялыг 36 сая төгрөгөөс 60 сая төгрөг хүртэл гэх
4. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 4 жилээс гэх
20.15 дугаар зүйл
3. Эрх хязгаарлах доод хугацааг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх
4. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 4 жилээс гэх
20.16 дугаар зүйл
2. Хорих ялын доод хэмжээг 5 жилээс, Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс гэх
3. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс,  Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх,
4. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 4 жилээс гэх
20.17 дугаар зүйл
1. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс гэх
2. Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 2 жил гэх
3. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 5 жил гэх,
4.   Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх,
5. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 4 жилээс гэх
20.18 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
20.19 дугаар зүйл
1. Мөрдөж буй Эрүүгийн хууль дахь “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн“ гэх бичвэрийг хэвээр үлдээх. Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын дээд хэмжээг тус тус 1 жил гэх. Мөн 500 цагаас 1500 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмэх,
2. Энэ гэмт хэргийг
- бүлэглэж,
- танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн, албан тушаалтныг эсэргүүцэж,
- бусдын эрүүл мэндийг хүндэвтэр хохироож,  
- Галт зэвсгээс бусад зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол гэж өөрчлөх.
Ялын хувьд эрх чөлөө хязгаарлах, хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх, 1500 цагаас 2000 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ял, 15 сая төгрөгөөс 36 сая төгрөг хүртэл торгох ялыг нэмэх,
3. Энэ гэмт хэргийг галт зэвсэг хэрэглэж үйлдсэн бол гэж өөрчлөх, бусад бичвэрийг хасах, учир нь тухайн үйлдлүүд нь тус тусад нь гэмт хэрэгт тооцох үйлдлүүд болох юм.
Ялын хувьд хорих ялын доод хэмжээг 4 жилээс, 36 сая төгрөгөөс 60 сая төгрөгөөр хүртэл торгох ялыг нэмэх.    
            20.19 дүгээр зүйлийг бичвэр, ялынх нь хувьд ийнхүү өөрчлөх шаардлага нь тухайн гэмт хэргийн гаралт хамгийн их байдаг тул çºâõºí õîðèõ ÿë îíîãäóóëахыг урьтал болгохгүй буюу шоронжуулахгүй байх, хорихоос бусад ялыг нэмж тухайн иргэнд дахин алдахгүй байх боломж олгох зэрэг олон асуудалтай холбоотой юм.   
Мөн шүүхийн практикаас үзэхэд танхайрах гэмт хэрэгт ихэнхдээ галт зэвсгээс бусад зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хэлбэрийн төдий хэрэглэсэн байдаг ба үүний улмаас олон мянган залуус олон жилийн хорих ял эдэлж байгаа тул галт зэвсгээс бусад зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг тухайн зүйлийн 2 дахь хэсэгт оруулж, галт зэвсгээс салгаж авч үзэх шаардлагатай гэж үзнэ.   
Харин “танхайрах” сэдэлтээр гэж хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндийг хүндээр хохироох гэмт хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн болгох эсэхийг жич шийдвэрлэх нь зүйтэй.  

Хорин нэгдүгээр бүлэг

Хууль шударга хэрэгжих ёстой. Хуулийг шударга хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс иргэн, албан тушаалтан хэн боловч халдах, нөлөөлөх ёсгүй.
21.1 дүгээр зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 3 жил гэх
2. Хорих ялыг 3 жилээс 6 жил гэх
            21.2 дугаар зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 3 жил гэх
2. Хорих ялыг 3 жилээс 6 жил гэх
21.3 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
            21.5 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх           
21.6 дугаар зүйл
1.Хорих ялын дээд хэмжээг 3 жил гэх
2. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, хорих ялын доод хэмжээг 3 жилээс гэх
21.7 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 400,000 төгрөгөөс, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг 200 цагаас 400 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сар, Хорих ялын доод хэмжээг 2 сар гэх
2. Торгох ялын доод хэмжээг 2 сая төгрөг, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг 400 цагаас 800 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах, Хорих ялын доод хэмжээг тус тус 3 сараас гэх
 21.9 дүгээр зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх           
21.11 дүгээр зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх        
2. Эрх хасах доод хугацааг 6 сараас гэх
21.12 дугаар зүйл
1.  Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх       
2. Хорих ялын доод хэмжээг 1 жилээс гэх  

Хорин хоёрдугаар бүлэг

Авлига, хээл хахуулийн гэмт хэргийг хий үзэгдэл болгон эзэнгүйдүүлж байсан бохир  арга, буруу хандлагад эерэг өөрчлөлт гарч байна.       
Нийтийн албанд шударга ёсыг тогтоох, албан тушаалтны дур зорго, бусармаг явдлыг хязгаарлах, нэр цэвэр, үйлдэл цэвэр, хөрөнгө цэвэр гэх хэн боловч шударгаар өрсөлдөн нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хангах бодлогын нэг чиглэл нь энэ бүлгийн зохицуулалт юм.       
22.1 дүгээр зүйл   
1. “Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх, учир нь гэмт хэрэг үйлдсэн л бол томилогдох, сонгогдох аль ч эрх нь нэгэн зэрэг хэрэгжихгүй буюу нийтийн албанд ажиллах эрхгүй гэдэг утгыг шууд илэрхийлнэ.  
Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Хорих ялын дээд хэмжээг 4 жил гэх
2.  Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
22.2 дугаар зүйл 
1. Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх,
2. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 жилээс гэх
3. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх.
Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 жилээс гэх  
4. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх  
22.3 дугаар зүйл 
1. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 3 жилээс гэх
22.4 дүгээр зүйл   
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх,
2. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 2 жилээс гэх.  
22.5 дугаар зүйл 
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс гэх,
2. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 5  жилээс гэх.  
22.6 дугаар зүйл 
1. Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс гэх
22.7  дугаар зүйл 
1.Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
22.8 дугаар зүйл 
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх,
2. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, Хорих ялын доод хэмжээг тус тус 2 жилээс гэх.  
22.9 дүгээр зүйл 
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
22.10 дугаар зүйл 
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын хугацааг 6 сараас 1 жил хүртэл, Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
2. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын хугацааг 1 жилээс 2 жил хүртэл, Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, Хорих ялыг 1 жилээс 3 жил хүртэл гэж тус тус өөрчлөх
3. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Торгох ялын доод хэмжээг 10 сая төгрөгөөс гэх.
22.11 дүгээр зүйл 
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
22.12 дугаар зүйл 
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх,  
22.13 дугаар зүйл 
1. Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх,

Хорин гуравдугаар бүлэг

Нийтийн алба гэдэг бол иргэний болон олон нийтийн эрх ашгийн төлөөх үйлчилгээ тул нийтийн албаны ашиг сонирхол нь хувийн ашиг сонирхлоос ямагт илүү үнэ цэнэтэйд тооцогддог.        
23.1 дүгээр зүйл   
1.Торгох ялын доод хэмжээг 5 сая гэх,
2. Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 2 жилээс гэх,
 23.2 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх,
2. Торгох ялын доод хэмжээг 7 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 1 жилээс, дээд хэмжээг 3 жил хүртэл гэх
 23.3 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
23.4 дүгээр зүйл
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх,  
2. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 2 жилээс гэх
 23.5 дугаар зүйл
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх, 
23.6 дугаар зүйл
1. Нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрх”-гэснийг “нийтийн албан тушаал эрхлэх эрх”-ийг гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс, Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх.  
Хорин дөрөвдүгээр бүлэг

Хүрээлэн буй орчин бол бидний амьдрах анхдагч орон гэр, амин эрдэнэ, амин эрх ашгийн асуудал тул хамгаалах бодлого нь онцгой байх шаардлага тавигддаг.           
24.1 дүгээр зүйл
1. Бичвэрийг “Үйлдвэрлэлийн болон бусад үйл ажиллагааны улмаас ялгарсан химийн хорт, аюултай бодисыг цэвэршүүлэлгүй агаарт хаясан, агаарыг бохирдуулсан, үүний улмаас хүний эрүүл мэнд, мал, ан амьтан, шувуу, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол гэж найруулахгүй бол “хаясан гэхдээ тийм нөхцлүүд /төсөлд заасан/ бүрдээгүй буюу бүрдүүлээгүй” гэж мэлзэх, бусад байдлаар хариуцлага хүлээхгүй байдалд хүрэхэд гарах гарцгүй болно. Ялын хувьд Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс гэх,      
2. их хэмжээний хохирол гэсний өмнө “ноцтой” гэж нэмэх. Хорих ялыг 5 жилээс дээш гэх
3. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх
4.  Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 4 жилээс гэх.
24.2 дугаар зүйл
1. “...хаяж гэдгийг “хаясан” гэж өөрчлөх, үүний ард “буюу усыг бохирдуулсан, үүний улмаас”...гэж нэмэлт хийх. Үндэслэл нь 24.1-ийнхтэй ижил. Хорих ялын дээд хэмжээг 6 жил гэх
2. их хэмээний хохирол гэсний өмнө “ноцтой” гэж нэмэх. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 6 жилээс гэх
3. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх
4. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 4 жилээс гэх.
24.3 дугаар зүйл
1. ”...хаяж гэдгийг “хаясан” гэж өөрчлөх, үүний ард “буюу газрын хөрсийг бохирдуулсан, үүний улмаас”...гэж нэмэлт хийх. Үндэслэл нь 24.1-ийнхтэй ижил. Хорих ялын дээд хэмжээг 6 жил гэх
2. их хэмжээний хохирол гэсний өмнө “ноцтой” гэж нэмэх. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс гэх. Хорих ялын доод хэмжээг 6 жилээс гэх  
3. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх
4. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 4 жилээс гэх.
24.4 дүгээр зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 10 сая төгрөгөөс гэх.
2. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх
3. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 100 сая төгрөгөөс гэх
4. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 5 жилээс гэх.
24.5 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 10 сая төгрөгөөс гэх.
Бичвэрт ”Химийн хорт, аюултай бодисыг” гэсний дараа “түүнчлэн тэдгээрийн бага бус агууламж бүхий эд юмсыг” гэж эсхүл өөр байдлаар томъёолж нэмэх эсэх тухай санал, учир нь “тэдгээрийн агууламж бүхий эд юмсыг” хайлуулах бусад хэлбэрээр дахин ашиглахад химийн хорт, аюултай бодис бага бус хэмжээгээр ялгардаг байна. Тухайлбал, иргэд хууль бусаар мөнгөн усыг хэрэглэж алт бариулахаас гадна тухайн бариулсан алтаа дахин тодорхой технологиор хайлуулах, өөр бусдаар ашиглах явдал гарах нь цөөнгүй гардаг ч хариуцлага хүлээдэггүй аж, хууль бус өөр олон тохиолдлууд байгааг харгалзан үзэх.      
2. их хэмжээний хохирол гэсний өмнө “ноцтой” гэж нэмэх. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс гэх. Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх  
3. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх
4. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 5 жилээс гэх.
24.6 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 40 сая төгрөгөөс гэх
24.7 дугаар зүйл
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, агнуурын бүс нутгаас бусад газарт гэснийг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, агнуурын бүс болон бусад газарт гэж өөрчлөн найруулах шаардлагатай, учир нь хийдэл, ойлгомжгүй байдал үүснэ.   
Торгох ялын доод хэмжээг 10 сая төгрөгөөс гэх,
2. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх.
3. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 5 жилээс гэх.
24.8 дугаар зүйл
1. 600 цагаас 1500 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 15 сая төгрөгөөс 36 сая төгрөг хүртэл торгох ялыг нэмэх. Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 2 сараас гэх, учир нь тухайн төрлийн гэмт хэрэг нийтлэгээс гадна аюулын шинж чанар, хэр хэмжээ харилцан адилгүй байдаг тул ял олон төрлийн сонголттой байх нь зөв гэж үзнэ.
2. 36 сая төгрөгөөс 60 сая төгрөг хүртэл торгох ялын нэмэх.
3.  Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх.
24.9 дүгээр зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 4 жил хүртэл гэх
2. Хорих ялын доод хэмжээг 4 жилээс гэх
24.10 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 10 сая төгрөгөөс гэх
2. Торгох ялын доод хэмжээг 60 сая төгрөгөөс гэх

Хорин тавдугаар бүлэг   

“Соёлын өв” хууль бус халдлагад нэгэнт өртсөн бол өмнөх байдлаар нь дахин сэргээх боломж хомс байдагт гол аюул нь оршдог.  
25.1 дүгээр зүйл
1.  Торгох ялын доод хэмжээг 2 сая төгрөгөөс, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
2. Торгох ялын доод хэмжээг 7 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг 1 жилээс, харин дээд хэмжээг нь 3 жил хүртэл гэх
3. Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 3 жилээс,
25.2 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
 2. Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 1 жилээс гэх
3. Торгох ялыг 25 сая төгрөгөөс 50 сая төгрөг гэх  
 25.3 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс гэх
 25.4 дүгээр зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 5 сая төгрөгөөс, Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 6 сараас,  
2. Торгох ялын доод хэмжээг 15 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, хорих ялын доод хэмжээг тус тус 2 жилээс гэх.
3. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс гэх  
25.5 дугаар зүйл
2. Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх
3. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 2 жилээс, Торгох ялыг 36 сая төгрөгөөс 60 сая төгрөг хүртэл гэх
 25.6 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 3 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, Хорих ялын доод хэмжээг тус тус 3 сараас гэх,
2. Торгох ялын доод хэмжээг 7 сая төгрөгөөс, Эрх чөлөө хязгаарлах, Хорих ялын доод хэмжээг тус тус 1 жилээс гэх
Хорин долоодугаар бүлэг

Тухайн бүлэгт заасан гэмт хэргийн ялангуяа автотээврийн ослын улмаас жилд хичнээн мянган хүн амь насаараа хохирч буйд анхаарах нь тулгамдсан асуудал юм.  
Гэтэл зарим гэмт хэрэгт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учрах нөхцлийг бүрдүүлсэн гэснээс биш түүний дараах учирсан бодит хор уршгийн асуудлыг түүнчлэн авто осол гаргасан жолоочийн хариуцлага буюу тухайн ослын улмаас нэг буюу хэдэн хэдэн хүний амь нас хохирох, эрүүл мэнд, эд хөрөнгөд бодит аюул учирсан асуудлуудыг гэмт хэрэгт хэрхэн тооцох эсэх нь тодорхойгүй үлдсэнийг эргэн харах шаардлагатай. 
            27.1 дүгээр зүйл
2. нэг эсхүл хэд хэдэн хүний эрүүл мэндийг хүндэвтэр, хүндээр хохироосон гэдгийг  “нэг буюу хэд хэдэн хүний амь нас хохирсон эсхүл эрүүл мэндийг нь хүндэвтэр, хүндээр хохироосон” бол гэж нэмэлт хийж, найруулах.  
Торгох ялын доод хэмжээг 25 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх
3. Торгох ялын доод хэмжээг 3 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
27.2 дугаар зүйл
1. хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан гэдгийг “нэг буюу хэд хэдэн хүний амь нас хохирсон эсхүл эрүүл мэндийг нь хүндэвтэр, хүндээр хохироосон” бол гэж өөрчлөх. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс гэх
27.3 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 2 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх, 
2. хүний эрүүл мэндийг хүндээр хохироох, эсхүл хэд хэдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгийг “нэг буюу хэд хэдэн хүний амь нас хохирсон эсхүл эрүүл мэндийг нь хүндэвтэр, хүндээр хохироосон” бол гэж өөрчлөх
27.4 дүгээр зүйл
1.  чадваргүй гэдгийн ард “эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хязгаарлуулсан үедээ, эсхүл жолоодох эрхгүй хүн” гэдгийг нэмэх.   
Эрх хязгаарлах ялыг 1 жилээс 3 жил, Торгох ялыг 500,000 төгрөгөөс 2 сая төгрөг хүртэл, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг 200 цагаас 500 цаг хүртэл, Хорих ялыг 2 сараас 6 сар гэх,
3 сараас 6 сар хүртэл эрх чөлөө хязгаарлах ялыг нэмэх. Өмнө нь Захиргааны зөрчил байсныг гэмт хэрэгт тооцож буй тухайн тохиолдолд энэ төрлийн гэмт хэрэг маш ихээр үйлдэгдэх нь тодорхой тул ялын төрлийг олон сонголттой хийх нь зөв юм.   
 2. 2 дахь хэсгийг хасах.
27.5 дугаар зүйл
1. Эрх хязгаарлах ялын доод хэмжээг 6 сараас, Торгох ялын доод хэмжээг 500,000 төгрөгөөс, Хорих ялыг 2 сараас 5 сар хүртэл, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 200 цагаас 400 цаг хүртэл гэх
 2. Энэ хэргийн улмаас..нэг буюу хэд хэдэн хүний амь нас хохирсон эсхүл эрүүл мэндийг нь хүндэвтэр, хүндээр хохироосон” бол гэж нэмэх, учир нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учрах нөхцлийг бүрдүүлсний дараах учирсан бодит хор уршгийн асуудал орхигдох ёсгүй. Мөн оногдуулах ялыг зохистойгоор заах
27.6 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 500,000 төгрөгөөс, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг 200 цагаас 500 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялын доод хэмжээг 1 сар, Хорих ялыг 2 сараас 4 сар гэх,
2. Торгох ялыг 2 сая төгрөгөөс 4 сая төгрөг хүртэл, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 цагаас 1500 цаг хүртэл, Эрх чөлөө хязгаарлах ялыг 3 сараас 1 жил, Хорих ялыг 4 сараас 1 жил хүртэл гэх,
27.7 дугаар зүйл
2. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх
 27.8 дугаар зүйл
2. их хэмжээний гэдгийн өмнө “ ноцтой” гэж нэмэх. Торгох ялын доод хэмжээг 36 сая төгрөгөөс, хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх
27.9 дүгээр зүйл
1. Эрх хязгаарлах доод хэмжээг 6 сараас, Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
2.  Эрх хязгаарлах доод хэмжээг 1 жилээс гэх,
3. Эрх хязгаарлах доод хэмжээг 2 жилээс гэх
27.11 дүгээр зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 2 сая төгрөгөөс, Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх.
3. 2 жилээс 5 жил хүртэл эрх хязгаарлах нэмэгдэл ялыг нэмэх, Торгох ялын доод хэмжээг 40 сая төгрөгөөс гэх
 27.12 дугаар зүйл
1. Торгох ялын доод хэмжээг 500,000 төгрөгөөс, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг 200 цагаас 500 цаг хүртэл, Хорих ялыг 2 сараас 4 сар гэх,
2.  Эрх хязгаарлах доод хэмжээг 6 сараас, Торгох ялын доод хэмжээг 1 сая төгрөгөөс, хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
 27.13 дугаар зүйл
1. Эрх хязгаарлах доод хэмжээг 6 сараас, Торгох ялыг 500,000 төгрөгөөс 1 сая төгрөг, Нийтэд тустай ажил хийлгэх ялыг 200 цагаас 500 цаг хүртэл, Хорих ялыг 2 сараас 4 сар гэх.  
Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл бүхэлдээ орхигдсон гэж үзэхээр байх тул автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэсэн зүйл нэмж тухайн зохицуулалтад зарим нэг нэмэлт, өөрчлөлт хийх замаар оновчтой зохицуулах шаардлагатай гэж үзнэ.  

Хорин наймдугаар бүлэг

Бодлогын гол чиглэл нь цэргийн албан хаагчдад цэргийн албаны хууль тогтоомж, дэг журмыг чанд сахихын утга учрыг хатуу ухамсарлуулж, мэдрүүлэхэд оршино.      
28.1 дүгээр зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
28.3 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 3 сараас гэх  
28.4 дүгээр зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
28.5 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
28.6 дугаар зүйл
1.  Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
28.7 дугаар зүйл
1. “эсхүл тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүй” гэдгийг хасах, энэ нь гэмт хэрэгт тооцох ноцтой үйлдэл болохгүй. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
3. Хорих ялын доод хэмжээг 5 жилээс гэх
28.9 дүгээр зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 3 жил гэх
2. Хорих  ялын доод хэмжээг 3 жилээс гэх
 28.11 дүгээр зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
28.13 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
28.14 дүгээр зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
 28.15 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх
28.17 дугаар зүйл
1. Хорих ялын дээд хэмжээг 12 жил гэх
28.19 дүгээр зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 2 сараас гэх

Хорин есдүгээр бүлэг

Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвныг зэвсгийн хүчээр бус олон улсын хууль зүйн нэгдсэн тогтолцоо, механизмаар буюу “хуулийн засаглал” тогтоох замаар хангах, хамгаалах бодлого бол олон улсын түгээмэл хандлага болж байна.     
29.1 дүгээр зүйл
2.  Хорих ялын доод хэмжээг 15 жилээс гэх
29.2 дугаар зүйл
1. Хорих ялын доод хэмжээг 3 сараас гэх
29.4 дүгээр зүйл
2. Хорих ялын доод хэмжээг 15 жилээс гэх
29.7 дугаар зүйл
2. Хорих ялын доод хэмжээг 15 жилээс гэх

Бусад асуудал, санал 

Гэмт хэргийг үл мэдээлэх, нуун далдлах зохицуулалтыг 21 дүгээр бүлэгт нэмж заах нь хууль, эрх зүйг  үгүйсгэх үзлээс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх үүргийг нь ухамсарлуулах, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэгт ач холбогдолтой.     
Саналын хувьд гэмт хэргийг өөр хооронд ялгаж салгахгүйгээр “гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд үл мэдээлсэн эсхүл гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан” гэсэн байдлаар зохицуулж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эрх чөлөө хязгаарлах, хорих ялыг тус тус аль болох хөнгөн гэхдээ зохистойгоор зааж оруулах.     
Энэрэнгүй бодлогын илрэл тул цагдан хоригдсон хугацааг тооцох зохицуулалтыг хэвээр үлдээх, гэхдээ ял шийтгэлийн төрлүүдтэй хэрхэн дүйцүүлэх тухай асуудлыг шинэчлэх нь тодорхой юм.   
Ялтай байдалтай эсэх нь нийтийн албанд томилогдох, сонгогдоход харшлах шалтгаан буюу ялтай эсхүл ял шийтгэлгүй эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог, хэрэгтэн этгээдийн хувийн байдлыг харгалзахад нөлөөлдөг, гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх буюу тэнсэж хянан харгалзах, тусгай ангид зааснаас доогуур хорих ял оногдуулах гол  шалгуур, гэмт хэрэг үйлдэхгүй буюу ялтай байдалтай болохгүй байх тодорхой айдас, эмзэглэлийг бий болгодог зэрэг олон талын ач холбогдолтой учир ялтай байдлын зохицуулалтыг шинэчлэн найруулж тусгах, гэхдээ оногдуулж болох ялын байдлаар нь хугацааг нь зохистойгоор багасгаж заах, түүнчлэн ялтай байдалтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг “давтан” гэж үзэхгүй болсон тул ялтай байдлыг ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох шаардлагатай гэж үзэж байна.
Ингээд гэмт хэргийн тухай хуулийн төсөлд холбогдох зарим саналаа “үргэлжлэлтэй”-гээр төгсгөе, ажлын завсар чөлөөнд, богино хугацаанд бичсэн тул алдаатай, дутуу хөндсөн, орхисон зэрэг олон асуудал бишгүй байгааг болгоохыг хүсье.            
Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн хэт хатуу бодлого, зарим боловсронгуй бус зохицуулалтын олон сөрөг үр дагаварын нэг нь шүүх буюу шүүгч, бусад хуульчдыг “МУУ НЭРТ, ЛУУ ДАНСТ”-гэгчид хамааруулж, хий цуурхал, хардлагад өртүүлж, олон нийтэд сөрөг хандлагыг бий болгох асуудал болохыг ямагт санацгааж, уг төслийг батлагдахаас өмнө санал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг ялангуяа эрүүгийн эрх зүйн чиглэлийн шүүгч бусад хуульч, судлаачдад уриалж байна.           
Тухайн төслийг батлагдахаас өмнө санал, үзэл бодлоо илэрхийлээгүй атлаа батлагдсан хойно нь “олон долоон салаа санал” ярих нь ач холбогдолгүй, зохисгүй алхам болно.       
Амьдрах эрх, амин эрх ашиг, үнэт зүйлсийн онцгой хамгаалалт учир Эрүүгийн хуулийн шинэчлэлийн бодлого, зохицуулалтад зөв, оновчтой, зохистой байх шаардлага тавигддаг ба тухайн хуулийн шинэчлэлийн бодлого, зохицуулалтад эргэлзэх, үгүйсгэх хүн бараг үгүй биз ээ.           


 Хуульч Г.ГАНБААТАР,
 Баянхонгор, 2013 оны 07 сарын 25 




Жич : Тухайн төслийн зүйлийн нэрийг бичиж, шинэ мөрнөөс 1., 2., 3. гэх мэт дэс дараалалтай эсхүл дараалалгүй дугаарласны тухайн дугаарын тоо нь тухайн зүйлийнхээ хэсгийг тус тус илэрхийлж буйг анхаарна уу.